Өнөөдөр аргын тооллын 2014 оны дөрөвдүгээр сарын 23. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 24. Яруу эгшигт одтой, 4 ногоон мэнгэтэй хөх хулгана өдөр. Буд гараг. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Хурьцахуй. Наран 6 цаг 04 минутад мандан, 19 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19) Хүнд өдөр. Өнөөдөр өглөөнөөс аваад оройг хүртэл л зөрчил үл ойлголцол үүсэх магадлалтай. Хувь заяа таны ихэмсэг бардам занг тань сорьж эхлээд байна. Ажлын газрын хүмүүс ар гэрийн хүмүүс бүгд л таны эсрэг зогсож байгаа мэт сэтгэгдэл таны зовоох нь. Хэнд найдахаа мэдэхгүй байгаа байдал тань таныг өрөвдөлтэй байдалд оруулна.
Үхэр (4/20-5/20) Идэвхигүй хүнд өдөр. Танд нэг хэсэг хугацаанд бүх зүйл таны эсрэг байгаа мэт санагдах ч таны сэтгэлийн тэнхээ энэ бүхнийг даван туулахад тус болно. Хэрэв энэ бүгдийг даван туулж чадвал амжилтанд хүрнэ. Одоохондоо тайван нэгэн хэвийн байдлаар амьдар. Хайр дурлалын асуудал бүрхэг байна. Танд ашиглуулсан мэт мэдрэмж төрж болох юм.
Арслан (7/23-8/22) Сонирхолгүй өдөр. Ирэх хэд хоногийн туршид од эрхэс таны дасгал хийх, хоолны дэглэм барих, болон таны эрч хүчийг нэмэгдүүлэхэд анхаарна. Ялангуяа та тэмцээнд оролцох гэж байгаа бол энэ нь бүр их нөлөөлнө. Хамтран ажиллагсадтайгаа санал зөрөлдөж болзошгүй. Хэрэв та тайван байж чадвал санаа зовох зүйлгүй.
Охин (8/23-9/22) Ухаарах өдөр. Тохиолдлын хүмүүст өөрийн санхүүг хөтлөхийг бүү зөвшөөрөөрэй. Хүч чадлаа дэмий зарах хэрэггүй. Эцсийн шийдвэр гаргасан тодорхой зорилгод тэмүүлдэг хүмүүсийг амжилт дагадаг болно. Өнгөрсөн үедээ алдсан боломжийг эргэн бүү хараарай.
Жинлүүр (9/23-10/22) Өөрчлөлт болох өөрийгөө хамгаалах зорилгоо сонгох өдөр. Энэ өдөр ганцаар байхыг зөвлөе. Та өөрийн төлөвлөгөө зорилго тактикаа тайван тунгаан бодож чадна. Удирдлага түншүүдтэйгээ муудалцаж болзошгүй. Гэр бүлийн ахмад гишүүд тань таны амьдралд оролцож эрх чөлөөг тань боогдуулж байгаа мэт санагдаж тэднийг гомдооход хүргэнэ.
Хилэнц (10/23-11/21) Зогсонги өдөр. Амьдралдаа ямар нэгэн зүйл өөрчлөх хүсэл төрөх эсвэл хаа нэг тийшээ аялалаар явах болж магадгүй юм. Гэхдээ үйл явдлыг бүү хурцатга. Өнөөдөр алс хэтийн зүйл төлөвлөхөд тийм ч тохиромжтой өдөр биш. Хүнтэй танилцах эсвэл хайр сэтгэлийн хуучин холбоогоо сэргээх магадлалтай.
Нум (11/22-12/21) Тайван өдөр. Хүндрэл гарсан ч хамаагүй, өөрийн түншүүдээ өнөө оройны уулзалтууддаа оролцуулаарай. Хэрэв та ойрдоо харилцаа холбооны тал дээр асуудалтай байгаа бол энэ талаараа хайрттайгаа ярилцах нь үр дүнтэй байх болно. Та тэр, хүндээ хичнээн их хайртайгаа, түүнд хэр их анхаарал тавьдагаа хэлэх нь бүх уур уцаарыг арчиж хаяна.
Матар (12/22-1/19)
Хянуур өдөр. Хичнээн ашигтай хэмээн тооцоо хийгдсэн байсан ч танд
хуурмаг юм шиг санагдаж буй аливаа бизнесийн хэргээс зайлсхий. Өөрийн
хувь заяанд баярла, гэвч таны аминч үзэл ажил хэргийг тань нураахаас
болгоомжил. Эцэг эх рүүгээ утасдаж эсвэл тэднийхээр зочилж болно шүү
дээ. Тэдэнд таны тусламж хэрэгтэй байна.
Хумх (1/20-2/18) Тэнцвэртэй,
тайван, сайхан өдөр. Та ажил, амралтаа зөв зохицуулж чадна. Хайртай
хүнтэйгээ харилцаагаа бэхжүүлэх боломжийг ашигла. Шүүмжлэлт нөхцөлд бүү
ор, хэзээд бэлхэн бай. Чимээ шуугиантай орчинд чөлөөт цагаа өнгөрөөх
хэрэггүй. Тэнцвэрт байдлаа хадгал. Гэрийнхний эрүүл мэндэд анхаарал
тавь.
Загас (2/19-3/20) Гэр бүлийн ба хайр дурлалын харьцаанд туйлын тааламжтай өдөр болно. Байр суурь нь ганхаж байсан таны хайр сэтгэл дотно нөхөрсөг болж бэхжинэ. Идэвхтэй, шургуу байхаас татгалз. Үйл явдлыг бүү түргэтэг. Тохиромжтой цагийг хүлээхийг зөвлөж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих