Өчигдөр буюу тавдугаар сарын 31-нд Испанийн Барселона хотноо аргентин хөлбөмбөгч Лионель Месси болон түүний эцэг Хорхе Месситэй холбоотой татвараас зайлсхийсэн хэргийг шүүх хурал эхэллээ. Шүүх хурал зургаадугаар сарын 3 хүртэл үргэлжлэх юм. Шүүх хурлын нээлтийг сурвалжлахаар дэлхийн өнцөг булан бүрээс 200 гаруй сэтгүүлч очжээ.
Мессиг 2007-2009 оны хооронд 4.1 сая еврогийн татвараа төлөлгүй, нуун дарагдуулсан гэж буруутгаж буй юм. Хэрвээ түүний буруутай нь нотлогдвол хэдэн жилээр шоронд суух хүртэл ял сонсох магадлалтай ажээ. Гэхдээ Месси санхүүгийн асуудлаа өөрөө хариуцдаггүй эцэг нь явдаг гэдэг. "Би өөрийгөө хөлбөмбөгт бүрэн зориулдаг. Клуб надад мөнгө төлдөг гэдгийг л мэдэхээс илүүг би мэдэхгүй” гэж Месси өмнө нь өгүүлж байсан. Месси пүрэв гаригт шүүхэд өөрийн биеэр мэдүүлэг өгөхөөр очих юм байна.
Р.Гэгээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих