Өнөөдөр бол олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэхүү баярыг 1950 оноос хойш дэлхийн 50 орчим улс Хүүхдийн баярыг зургадугаар сарын 1-ны өдөр тэмдэглэж иржээ.
Япончууд 1948 оноос хойш хүүхдийн баярыг тавдугаар сарын 5-нд тэмдэглэж иржээ. Энэ өдөр эх үрсэд хүндэтгэл, хайраа илэрхийлэн тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Хойд Солонгост Хүүхдийн баярыг зургадугаар сарын 2-нд тэмдэглэдэг юм. Харин Өмнөд Солонгост тавдугаар сарын 5 бол Хүүхдийн баярын өдөр. Энэ өдөр Өмнөд Солонгосын эцэг, эхчүүд хүүхдүүддээ бэлэг өгч, цагийг хамт өнгөрүүлдэг байна. Хүүхдүүд ихэвчлэн амьтны хүрээлэн, музейгээр зочилж, хүүхдэд зориулсан урлаг соёлын арга хэмжээг үзэж сонирхдог аж.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих