Олон улсын сонирхогчдын боксын холбооны (AIBA) Швейцарийн Лозаннь хотноо өнөөдөр болсон ээлжит бус хурлаар Мэргэжлийн боксын тамирчдыг РИО 2016 олимпийн их наадамд оролцох асуудлыг хэлэлцэн оролцуулах түүхэн шийдвэр гарлаа.
Энэ хуралд ОУСБХ-ны 88 гишүүн орноос 84 улс энэхүү шийдвэрийг гаргахад санал нэгтэй дэмжив.
ОУСБХ-ны 2013 оны шийдвэрээр мэргэжлийн боксын рингэнд 15 аас доош тоглолт хийсэн, богино хугацааны гэрээтэй тамирчин олимпод оролцож болно гэсэн хязгаарласан заалт гаргаж байв. харин шинэ дүрмийн өөрчлөлтөөр ямар ч мэргэжлийн тамирчин нас, туршлага хамаарахгүйгээр олимпод оролцох эрхтэй боллоо.
Мэргэжлийн тамирчид РИО 2016 олимпийн эрхийн төлөө хамгийн сүүлчийн эрхийн тэмцээнд Венесуэлийн Варгас хотноо 7 сарын 3-8-нд тоглож эрхээ авна. Энэ тэмцээнээс олимпийн 26 эрх олгох юм. Энэхүү шуурхай зарласан хуралд Монголын боксын холбооны ЕНБДарга Ц.Батнасан оролцож түүхэн шийдвэрийг хамтран гаргажээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17354
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих