Сонгуулийн Ерөнхий хорооноос ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй гэх шийдвэрийг гаргасан ч тус намаас шүүхэд гомдол гаргаж улмаар Улсын дээд шүүхээс СЕХ-г хууль зөрчин шийдвэр гаргасан гэж үзэн ИЗНН-ыг 2016 оны сонгуульд оролцуулахаар бүртгэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу ИЗНН-ыг УИХ-ын сонгуульд оролцуулахаар Сонгуулийн ерөнхий хорооноос өнгөсөн тавдугаар сарын 31-нд бүртгэж авсан. Хэдийгээр Сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-д нэр дэвшигчдийг бүртгэж дууссан ч шүүхийн шийдвэрийн дагуу ИЗНН-ын нэр дэвшигчдийг бүртгэн авах юм. Өөрөөр хэлбэл бүртгэж авснаас хойш тав хоногийн хугацаанд буюу энэ сарын 5-ны дотор нэр дэвшигчдээ мэдүүлэх, баримт материалыг нь бүрдүүлэх өгөх чиглэлийг ИЗНН-д Сонгуулийн ерөнхий хорооноос өгчээ.
Дашрамд, ИЗНН-ын дарга С.Оюун сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн бол дэд дарга С.Дэмбэрэл гишүүнчлэлээсээ татгалзан АН-д элсээд буй юм.
Д.ЖАРГАЛ
zaluu.comТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих