Энэ жил 28 угалз, 41 тэх, 20 халиун буга, 10 бор гөрөөс, 10 зэрлэг гахай, 200 цагаан зээр, 50 агнуурын шувуу агнах, 310 тул загасыг бариад буцаан тавих, судалгаа, соёлын зориулалтаар 30 хүртэл толгой идлэг шонхор барих зөвшөөрөл олгожээ.
Тусгай зориулалтын агнуурын амьтны төлбөр, хураамжаас 2014 онд нийт 836 сая төгрөг 30 гаруй сумын төсөвт орохоор төлөвлөж байна. Байгалийн нөөцийн төлбөрийн тухай хуульд зааснаар агнуур хийсэн сумдын Засаг дарга нар амьтны нөөц ашигласны төлбөрөөс орох орлогын 50 хувийг тухайн агнуурын бүс нутгийн, ан агнуурын менежмент төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулна.
Өнгөрсөн жил тусгай зориулалтаар гадаадын анчдаар -15 угалз, 32 тэх, 10 халиун буга, найман саарал чоно, дөрвөн бор гөрөөс, дөрвөн зэрлэг гахай агнуулж, 200 тул загас -бариулсны төлбөрт нийт 360 гаруй сая төгрөг 23 сумын төсөвт орсон байна.
ӨДРИЙН ШУУДАН
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1736
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих