"Манчестер Юнайтед”-ын ахлагч Уэйн Руни Английн шигшээгийн 2015 оны шилдэг хөлбөмбөгчөөр албан ёсоор нэрлэгдлээ. 30 настай Руни өнгөрсөн онд алдарт Бобби Чарльтоны шигшээ багийнхаа төлөө 49 гоол оруулсан амжилтыг ахиулж, Английн шигшээгийн түүхэн шилдэг мэргэн буучаар тодорсон. Мөн тэрбээр Евро-2016-гийн урьдчилсан хэсгийн тоглолтуудад 7 гоол оруулж, шигшээ багтаа их тус нэмэр болсон. 2015 оны хувьд шигшээ багтаа багтан найман тоглолтод гарснаас таван гоол оруулсан юм.
Ингэснээр Руни хоёр жил дараалан шигшээ багийнхаа шилдэг хөлбөмбөгчөөр нэрлэгдэж буй бөгөөд нийтдээ дөрөв дэх удаагаа Оны шилдгээр шалгарч буй нь юм. Түүнд Оны шилдэг хөлбөмбөгчийн шагналыг Английн шигшээ багийн ерөнхий ивээн тэтгэгч Vauxhall компанийн төлөөлөгч гардуулжээ. Оны шилдэг хөлбөмбөгч шалгаруулах санал асуулга оролцсон фанатуудын 37 хувь нь Рунид саналаа өгсөн байна.
Английн шигшээгийн Оны шилдэг хөлбөмбөгчөөр сүүлийн жилүүдэд шалгарагчид:
2003 он. Дэвид Бекхэм
2004 он. Фрэнк Лампард
2005 он. Фрэнк Лампард
2006 он. Оуэн Харгривз
2007 он. Стивен Жеррард
2008 он. Уэйн Руни
2009 он. Уэйн Руни
2010 он. Эшли Коул
2011 он. Скотт Паркер
2012 он. Стивен Жеррард
2013 он. Шилдэг хөлбөмбөгч шалгаруулаагүй.
2014 он. Уэйн Руни
2015 он. Уэйн Руни
Р.Гэгээ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих