
Нэг хэсэг Мүүнийн шашны эсрэг эрчимтэй нь аргагүй тэмцэж байсан "Цэнхэр үст” Цэрэн өдгөө дуучин Нарагаар оролдож эхэллээ. Тэрбээр энэ тухайгаа "Улстөрчдийн хийж буй Пи Ар алхмуудыг би анзаараад л байна. Дуучин Нара Баянгол дүүрэгт бие дааж нэр дэвшсэн нь олны анхаарал татаж бас ч үгүй ганц бие олон бүсгүйчүүд дэмжиж байгаа гэлцэх. УИХ-д биe даан нэр дэвших хүмүүс 100-500 сая төгрөгтэй байж гэмээнэ өрсөлдөхөөр байна. Харин Нарагийн хийж буй Пи Арыг нь хараад, олон майхан тавьсан байдал зэргийг ажиглахад хэн ард нь санхүүжүүлээд байна аа гэх асуулт өөрийн эрхгүй төрөх. Тодорхой ажил, тогтмол орлогогүй байсан хүн гэж ойлгосон. Эсвэл би эндүүрч байна уу? С.Эрдэнэ, С.Одонтуяа нарын саналыг хуваахаар сөрөг нам нь тавьсан болов уу ч гэж хардах. Нарагаас санхүүжилтийн асуултыг асуучихвал яадаг бол” хэмээн илэрхийлжээ.
Гэвч дуучин хүүхнийг илтэд дэмжиж буй хэсэг бүлэг хүмүүсийн дайралтад тун ч эгдүүцсэн Э.Цэрэндулам дахин "Өнөөдөр дуучин Нарагийн сонгуулийн санхүүжилттэй холбоотой асуулт фэйсбүүктээ тавьсан биш миний бүдүүлгийг гайхсан улс их байна. Улс орны ирээдүйн асуудал яригдаж буй учраас бүх сонгогчид бидэнд хамаатай юм... Би бие даагчдыг тууштай дэмжинэ гэдгээ хэлсээр байгаа. Дуучин Наратай би уулзаад арван асуултын хариулт авмаар байна. Надад их нээлттэй бүсгүй санагддаг. Иймээс миний хүсэлтыг хүлээн авна гэж итгэж байна. Дамжуулаад өгөөрэй...” гэж мөнөөхөн дэмжигчдээс нь хүсчээ.
Түүний хүсэлтийг хэлсэн хэлээгүй, "ёсоор” нь болгосон дэмжигчдийн ачаар Цэрэнгийн асуулга дуучин Нарад хүрч, цаадахь нь өчигдөр "Цэрэн гэж хүний мессежийг хүмүүс надад ирүүлсэн. Гэхдээ өнөөдөр миний хүүхдээ баярлуулах өдөр. Маргааш тэр асуултад нь хариулт өгье” гэж амлажээ. "Цэнхэр үст” Цэрэн маань ч энэхүү асуултаа дуучин бүсгүйд хэрхэн илгээснээ баталгаажуулж авсан нь энэ аж.
С.Цахиур

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих