Дорнод аймгийн төв Чойбалсан хотын Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит аймгийн төв номын санд "Монголын 100 суут хүн” номын баяр боллоо. Номын баярт оролцогчид энэ номын ач холбогдлыг өндөрт өргөж Монгол хүн бүрийн ширээний ном болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байсан. Номын зохиогч нь Дорнод аймгийн Баяндун сумын харьяат Мягмарын Дөш юм. Судлаач, яруу найрагч энэ залуугийн 10 жилийн хөлс хүч, хөдөлмөр шингэсэн бүтээлийн баярт Дорнодын номын "хорхойтнууд” бүгд цугласан гэж хэлж болно.
Эл ном Монголчуудын дотроос төрж гарсан суу билэгт хаад, ноёд, цэргийн зүтгэлтнүүд, эрдэмтэн, мэргэд, зохиолч яруу найрагчдын талаар дэлгэрэнгүй хүүрнэж, тэдний үйл хэргийг тод томруун гаргаж чадсанаараа үнэтэй бүтээл болжээ.
Модун Шаньюй, Чингис хаан нарын байгуулсан эзэнт гүрнүүд, тэдний хойч үе үр ач нарын үйл хэргийг түүхийн олон сурвалж судалгааг ашиглаж номыг бичжээ. Тэр бүр бидний мэддэггүй түүхийн олон эгзэгтэй байдлыг ч олж судалж, алдар суутай хүмүүсийн намтар дээр нөхвөр байдлаар оруулж, Монголын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө цогтой тэмцэж явсан баатруудын талаар ч нэлээд тодорхой мэдээлэл өгч байна.
Өнгөрсөн түүхийн хугацаанд суут хүмүүсийн одонд төрсөн эдгээр 100 хүний намтар бол монголчуудын үнэхээр бахархал болсон хүмүүсийн сор бөгөөд тэд бүхэлдээ монголчуудын түүхийг бүтээгчид, оюун санааг бүтээгчид болно гэж номыг ариутган шүүгч эрдэмтэн, доктор профессор Аюурын Самбуу онцложээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17382
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих