"Google" корпораци сүүлийн хэдэн жилийн турш өөрийн хэрэглэгчдийн яриаг нууцаар бичиж байгаа талаар "The Independent" мэдээллээ. Хайлтын энэ систем таны үзсэн, эрж хайсан бүх түүхийг "илчилж" өгөх төдийгүй компьютерийн ойролцоо ярьсан хэлсэн бүхнийг бичиж байдаг аж. Өдөр тутмын эдгээр аудио бичлэгийг сонсч, арилгаж болдог гэж "The Independent" бичжээ.
Компьютерын "Chrome" нь хэрэглэгчдийнхээ яриаг өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр сонсох, бичих боломжийг сайтад олгодог гэж Израилийн IT мэргэжилтэн Тал Атер мэдэгдлээ. Гүүглийн браузер хэрэглэгчдийнхээ дуу хоолойг бичдэг төдийгүй бүр сайтын хуудас хаалттай байсан ч компьютерийн ойролцоо ярьсан бүх яриаг бичдэг гэнэ. Израилийн мэргэжилтэн Тал Атер энэ талаар бүр өнгөрсөн жил "Google" корпорацид бичсэн ч одоо хүртэл байдал хэвээр байна. Дашрамд дурдахад, "Chrome" бол дэлхийд хамгийн алдартай браузерын нэг бөгөөд зах зээлийн 46,6%-ийг эзэлдэг.
Хэрэв та "Facebook" байнга ашигладаг бол аяархан (шивнэж) ярьж байгаарай. Яагаад гэвэл, олон нийтийн хамгийн том сүлжээ "Facebook" ч гэсэн хэрэглэгчдийнхээ яриаг чагнаж байдаг. Энд микрофонтой гар утасны хавсралтын тухай яригдаж байгааг та ойлгосон байх. "Нүүрном ингэж хэрэглэгчдийнхээ яриаг чагнасны дараа зөвхөн танд зориулсан зар сурталчилгааг илгээдэг" гэж Өмнөд Флоридагийн их сургуулийн профессор Келли Бёрнс мэдэгдлээ.
Дашрамд дурдахад, "Google-н үндсэн ажил нь тагнуулын мэдээ цуглуулах. Тус компани ашгийнхаа 80%-г эндээс олдог. Хүмүүс энэ компаний логог хараад АНУ-ын корпораци гэж боддоггүй. Гэтэл үнэндээ байдал яг тийм" гэж #Wikileaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанж сэрэмжлүүлсэн билээ.
www.mnews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих