1. Архи дарсыг хэмжээтэй хэрэглэх
Насанд хүрэгсдийн гуравны нэг нь архи, архин төрлийн бүтээгдэхүүнүүдийг тогмол болон хэтрүүлэн хэрэглэдэг. Архийг тогтмол хэрэглэх нь элгийг хүндээр гэмтээдэг билээ. Үүнд элэгний хатуурал \цирроз\ орно. Бүх нас баралтын дотор элэгний хатуурлаар өвчилж нас барах явдал АНУ-д 7-р байранд ордог. Том хотуудад бол насанд хүрсэн эрчүүдийн 4-5 тутмын нэг нь архи, архин төрлийн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэдэг байна. Өдөрт 200 грамаас дээш архиийг 10-аас дээш жил тогтмол хэрэглэхэд элэг цирроз-хатуурал болж эхэлдэг байна. Элэгний эдүүд энэ үед холбогч эдээр солигдон сорвижиж үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүйд хүрдэг. Энэ үед нь цирроз-элэгний хатууралыг архи хэрэглэхгүйгээр зогсоож болох боловч эмчилгээний хувьд тийм ч амаргүй учир дутагдалтай болсон байх ба удаан хугацаагаар эмчлүүлэх хэрэгтэй болдог.
2. Витамин С их хэмжээгээр хэрэглэх
Мичиганий Анагаах Ухааны Их Сургуулийн судалгаагаар Витамин С элэгийг хамгаалдаг гэсэн дүн гарсан байна. Өдөрт 500мг-ийг хэрэглэхэд элэг хатуурах, өөхжихөөс сэргийлдэг байна. 5000мг-ийг хэрэглэхэд элэгний өөхлөг буурч, 50000мг-ийг хэрэглэхэд өвчтөний биеийн байдал сайжирч, арьсны шар өнгө долоо хоногийн дотор арилж байсан байна. Гэхдээ яаж хэрэглэх вэ? гэдэг нь хүн бүрт илэрч буй шинжээс хамаарч өөр өөр байдаг.
3. Тарианд найдах хэрэггүй
Хэдийгээр та вирусээс хамгаалах вакцин хийлгэсэн байсан ч түүнд 100% найдах хэрэггүй. Хамгийн багаар бодоход л 500-900мг витамин С өдөр бүр хэрэглэхийг зөвлөж байна. Хэрвээ элэгний халдвар авсан бол эмчилгээний үр дүн сайтай байх болно.
4. В-ийн төрлийн витамин хэрэглэх
Ялангуяа витамин В12-г хэрэглэснээр арьсны шарлалт арилаж, хоолонд дуртай болох ба цусан дахь билирубиний хэмжээ хэвийн болдог. Витамин В12-г судсаар тарьж элэгний архаг үрэвслийг амжилттай эмчилсэн судалгааны дүн байдаг. Энэ нь эмчийн бичиггүй ч авч болохоос гадна гаж нөлөөгүйгээрээ ашигтай. Тариагаар хэрэглэхийг чухалчлалгүйгээр уухаар хэрэглэвэл сайн. Мөн хамраар хэрэглэдэг гель шингэц сайтай байдаг гэнэ.
5. Ногоо болон жимс тогтмол хэрэглэх
Жимс, ногоо их хэрэглэх нь эслэг ихтэйгээс гадна аль ч эрхтэн системд эерэгээр нөлөөлдөг. Мөн жимс, ногоонд өөх тос байдаггүй бөгөөд В-ийн төрлийн витаминаар баялаг, фолийн хүчлүүдийг агуулсан байдаг. Фолийн хүчил нь элэгний вирусийг эмчлэхэд их тустай.
6. Түүхий хагас боловсруулсан хоол идэх
Гэвч мэдээж баталгаатай хүнсийг шүү дээ. Чадахынхаа хирээр шүүрхий хоол, хагас боловсруулсан хүнс идэх хэрэгтэй. Зарим эмч нар хорт хавдар үүссэн үедээ зөвхөн нэг эрхтэнээр хязгаарлагдахгүй бусад эрхтэн системд байрлаж байдаг хэмээн үздэг. Тэднийхээр бол хагас боловсруулсан болон шүүрхйи хоол хүнс нь хорт хавдрыг бага үүсгэдэг хэмээн үздэг байна.
7. Эмчийн зөвшөөрөлгүйгээр эм тариа дур мэдэн хэрэглэхгүй байх
Эм бол хор. Элэг нь таны биед орж ирсэн хортой бодисыг хоргүйжүүлэгч гол төв юм. Стероидийг агуулсан хүч, тамир тэнхээ оруулдаг, булчин хөгжүүлэгч эмүүд элгийг хүчтэй хордуулдаг. Мөн бусад эм бэлдмэлүүд жишээлбэл архи уух үед өвчин намдаагч цитрамоныг хэрэглэх нь элэг өвчлүүдэх өндөр магадлалтай байдаг байна.
8. Таргалуулагч хоол хүнсийг аль болох бага хэрэглэх
Элэг 1,8кг орчим жинтэй таны биеийн хамгийн том булчирхай юм. Элэгний өвчний үед элэг өөх тосыг уусгаж хайлуулах үйл ажиллагаа нь буурдаг. Хэвийн үед элэг өдөрт 250-1000мл цөс ялгаруулдаг бөгөөд үүний 80% нь нарийн, бүдүүн гэдэс рүү орж шимэгдээд үлдсэн хэсэг нь элэг рүү буцаж хоргүйжүүлэгддэг. Энгийн үед 3,6гр цөс ялгардаг бол өөх тостой хоол идэх үед 4-8гр цөс ялгарч шимэгдүүлдэг байна. Элэг өөхөлснөөс болж амархан гэмтэж өвчлөхөд бэлэн, эмзэг болдог. Гэвч нийт хүн амын 25% нь элэг өөхөлсөн байдаг гэсэн статистик судалгааны дүн байдаг. Энэ нь буруу хоололттой холбоотой.
9. Гараа сайтар угаах
Бие засах болгоныхоо дараа гараа сайтар угааж занш. Савантай бүлээн усаар гараа тогтмол сайн угааж байх хэрэгтэй. Ингэснээр элдэв нян, бактераас хамгаалж чадна.
10. Цөсний чулуу үүсэхээс сэргийл
Зөвхөн амьтны гаралтай хүнс л холестрол агуулдаг. Холестролын нэг хэлбэр бол цөсний чулуу юм. Зарим хүн хэт их холестрол агуулсан байдаг. Холестролыг хоолоо тохируулж идэх, бүр болохгүй бол эм ууж хянаж бас болно.
11. Цөсөө хайрлах хэрэгтэй
Цөсний хүүдий 33мл цөс нөөцлөх багтаамжтай. Цөс нь билирубиний пигментийг агуулж, өөх тосыг саармагжуулдаг ба цөсний хүүдий дотор өтгөрдөг. Учир нь цөс цөсний хүүдийд байрлах хугацаандаа доторх шингэн нь гадагшилж өтгөрдөг. Энэ өтгөрөлт ихссэнээс болж цөс өвчилдөг. Цөс өвчилж байгааг илэрхийлж чадах гол зүйл бол өтгөн ялгадас юм. Цөс өвчилснөөс болж өтгөн ялгадас цагаан өнгөтэй болдог. Учир нь цөсөнд агуулагдаж байгаа билирубин пигмент нь нарийн бүдүүн гэдэс рүү орж өтгөнтэй холилдон цагаавтар өнгийг бараавтар болгож өгдөг. Гэтэл өвчилсөн үед цөсний ялгаралт буурах буюу цөс, цөсний хүүдийд түгжирснээс болж нарийн гэдэс рүү орох цөс саатсанаас өтгөн цагаан өнгөтэй болдог байна.
12. Лицетин хэрэглэх
Цөсөнд агуулагдаж буй фосфорын нэгдэл болох лецитин нь өөх тосыг хайлуулж саармагжуулахад чухал үүрэгтэй. Цөсний чулууг эмчлэхэд үр дүнтэй гэж зарим судлаачид үздэг. Нунтагаар хэрэглэвэл илүү үр дүн сайтай байдаг. Энэ арга нь ямар нэг гаж нөлөөгүйгээрээ ашигтай.
Etoim.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих