Монгол үндэсний бөхийн барилдаан угсаатан, ястны онцлогоос хамаарч олон төрөл зүйлд ангилагддаг байна. Тухайлбал буриад бөхийн барилдаан өөрийн онцлогтой байдаг бөгөөд "Алтаргана” наадмын нэгэн төрөл зүйл болон зохиогддог уламжлалтай. Энэ жил Хэнтий аймагт болох Алтаргана-2014 наадамд буриад ястан насанд хүрэгчид, залуучууд гэсэн 2 ангилалд өөрийн онцлог хэв маяг бүхий бөхийн барилдаанаар өрсөлдөнө. Бөхчүүд буриад хувцсаа өмсч барилддаг байна.
Тэгвэл буриадуудаас гадна барга, үзэмчин ястнууд ч өөрсдийн онцлог бүхий бөхийн барилдаанаар өрсөлдөх гэж байна. Дорнод аймгийн ССАЖГ, Боловсролын газар хамтран гурав дахь удаагаа "Дорнод-Монголын бөхийн сурвалж” арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Нэршлийн хувьд Барга барилдааныг "Толиот”, үзэмчин барилдааныг "Зангиат бөх” хэмээн нэрийддэг байна. Энэхүү арга хэмжээний үеэр аймгийн ЕБС-иудад буриад, барга, үзэмчин бөхийг танилцуулан сурталчлах бөгөөд арга хэмжээний төгсгөлд нэгдсэн барилдаан болох гэнэ.
А.Хэрлэн/Dornod.NET
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих