Засгийн газрын хуралдаанаар аймаг, сум, дүүргийн баяр наадам, бүс аймгийн хэмжээний томоохон уралдаануудыг зохион байгуулах хугацааг хэлэлцэн шинээр тогтоосон. Энэ оны долдугаар сарын 10-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Ази-Европын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах гэж байгаатай холбоотойгоор Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу Засгийн газрын тогтоол гаргаж аймаг, дүүрэг, сумдын баяр наадам, бүс, аймгийн томоохон уралдааныг 2016 оны долдугаар сарын 15-25-ны өдрүүдэд зохион байгуулах чиглэл өгсөний дагуу аймгийн Засаг даргын 2016 оны 05-р сарын 31-ны өдрийн А/266 тоот захирамж гарч Ардын хувьсгалын 95 жил, аймаг байгуулагдсаны 85 жилийн ой аймгийн баяр наадмыг 2016 оны 07-р сарын 20-21-нд Баяндун, Баянтүмэн, Баян-Уул, Булган, Гурванзагал, Дашбалбар, Матад, Сэргэлэн, Халхгол, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Чойбалсан сумдын баяр наадмыг 2016 оны 07 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ, энэ жил тэгш ой тохиож буй Чулуунхороот сумын 60 жилийн ойг 07-р сарын 15-17-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтжээ.
dtoday.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17410
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих