Сумдын мал эмнэлэг үржлийн тасгуудын 2013 оны үйл ажиллагааг дүгнэх, үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын 2014 оны зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааг салбар бүрээр тодорхойлох "Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын зөвлөгөөн-2014” арга хэмжээ дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Чойбалсан хотод аймгийн ЗДТГазарт боллоо. Мал эмнэлэг үржлийн тасгуудын 2013 оны үйл ажиллагааг дүгнэхэд Л.Эрдэнэ даргатай Хэрлэн сумын Мал эмнэлэг, үржлийн тасаг Тэргүүн байр, Д.Хандцуу даргатай Булган сумын Мал эмнэлэг, үржлийн тасаг Хоёрдугаар байр, Б.Оюунбилэг даргатай Матад сумын Мал эмнэлэг, үржлийн тасаг Гуравдугаар байрт шалгарлаа.
Зөвлөгөөний үеэр 14 сумын МЭҮТ, хувийн аж ахуй нэгжүүдэд 22,5 сая төгрөг үнэ бүхий хөдөлмөр хамгаалалын хувцас, усны гутал, автомат тариур, ариутгалын бодисуудыг хуваарилан олгожээ. Аймгийн Эрүүл мэндийн газраас Мал эмнэлгийн салбар зөвлөгөөнд оролцсон 32 хүнийг боом өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулсан байна.
Хэрлэн сумын Иргэний танхим
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих