Тал нутгийн хөгжлийн төв Төрийн бус байгууллагаас санаачлан Тусгаар тогтнолын талбайд Маршал Х.Чойбалсангийн морьт хөшөөг босгохоор болсон.Энэ талаараа 2015 оны 3-р сард хуралдсан аймгийн ИТХ-д санал оруулснаар ИТХ-н тогтоол гарч батлагдсан юм.Хөшөөг ард иргэд, байгууллагуудын хандив тусламж, дэмжлэгээр бүтээхээр төлөвлөж уриалга гарган ажиллаж эхэлсэн юм.2015 оны 4-р сараас одоо хүртэл 54 аж ахуйн нэгж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас 20 гаруй сая төгрөгний хандив цугласан байна.Мөн аймгийн ИТХ-аас 2016 оны төсөвт 30 сая төгрөгний дэмжлэг үзүүлсэн.маршал Х.Чойбалсангийн морьт хөшөөний гипсэн эх бэлэн болж түүх болон урлагийн бүх төрлийн шүүмжүүд нь хийгдэж дуусаад хэв авах ажилдаа орсон байна.Хөшөөг АЭСБ компанийн захиалгаар Урдчуудын эвлэлийн уран барималчид чулуун материалаар бүтээж байгаа юм.Хөшөөг бүтээхэд 100 гаруй сая төгрөг хэрэгтэй бөгөөд үлдсэн 40-өөд сая төгрөгийг босгох талаар ажиллаж дахин хандивын аянг өрнүүлэхээр төлөвлөсөн талаар санаачлагчид хэлж байна.Хэдийгээр хөрөнгө санхүү дутуу байгаа ч хөшөөг бэлэн болмогц энэ сарын 15-20-ны өдрүүдэд Тусгаар тогнолын талбайд байрлуулах юм байна.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17422
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих