Монголын төрд орж л байвал амь нас, эрүүл мэнд бол яах вэ? гээд өлсгөлөн зарлаад л, шударга ёс ярих Н.ЭНХБАЯР гэгч хэн бэ? Үхэн хатан зүтгэх улстөр түүнд юу өгөх гээд байна вэ гэдэг нь сонирхолтой.
Тэрээр энэ удаагийн сонгуульд оролцох эрхгүй болсон ч намын нөхдөө нэр дэвшүүлж чадсан. Гэхдээ өөрийн төлөөллөө 75 дугаар тойрогт дэвшүүлэх сонирхол нь хэвээр. Тиймээс Н.Энхбаяр сүүлийн хөзрөө сугаллаа. Тэр бол мэдээж түүний эхнэр О.Цолмон.
Түүнийг Монголын ард түмэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын "эхнэр” гэдгээр нь мэднэ. Гэхдээ өнгөрсөн өвлийн "HERO”-оос алдагдсан эсвэл албаар задалсан гэгддэг бичлэгт түүний үзэл бодол болоод О.Цолмон гэж хэн бэ гэдгийг нилээдгүй тайлж түүнийг улстөрийн тайзан дээр гаргаад ирсэн. Тиймдээ ч энэ сонгуулиар 75 дугаар тойрогт нэр дэвшвэл АН-ын Ш.Түвдэндорж, МАН-ын Б.Ундармаа бол цаашаа л болно.
"Иднэ тат, ар нь түүз” гэдэгсэн. Гэтэл өнөө улстөрд өөр болж түүзээ "ХАТАН”-аар сольчихлоо. Ингэхээр олон жил ар тал нь болж байсан "хатан” ил болж Н.Энхбаяр УИХ-д хөндлөнгөөс нөлөөллөө тогтоосон хэвээр байх нь тодорхой.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих