Жил жилийн улсын баяр наадмын цэц магнай, эрхий мэргэн харваачдын олонх нь Дорнод нутгийнх байдаг. Ийм ч учраас манай аймаг Үндэсний сурын харвааны өлгий нутаг гэж хэлж болно. Дорнод аймгийн Үндэсний сурын холбоо энэ жилийн сурын нээлтийн харвааг ирэх бямба гарагт буюу 4-р сарын 26-нд зохион байгуулах гэж байна.
Тус холбооноос жил бүр Үндэсний сурын нээлтийн харваа, Аймгийн Аварга шалгаруулах тэмцээн, Үндэсний баяр наадам, Тухайн жилийн хаалтын ажиллагаа буюу Отго харваа гэсэн дөрвөн арга хэмжээг тогтмол зохиодог уламжлалтай. Энэ жилийн сурын харвааны нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх Сурын талбайд болох бөгөөд аймгийн төв, сумдын 60 гаруй эрхий мэргэн харваачид ирж оролцох юм байна.
Харин Аймгийн аварга шалгаруулах тэмцээнүүд 5-р сарын 31-ээс 6 сарын 2- ны хооронд халх сур, 6-р сарын 28-29 нд Буриад сурын төрлөөр тус тус зохиогдох юм ажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих