Дорнод аймгийн Засаг даргын захирамж гарч Ардын хувьсгалын 95 жил, аймаг байгуулагдсаны 85 жилийн ой, аймгийн баяр наадмыг ирэх долдугаар сарын 20-21-ний өдрүүдэд тэмдэглэхээр хугацааг товложээ.
Тус аймгийн Баяндун, Баянтүмэн, Баян-Уул, Булган, Гурванзагал, Дашбалбар, Матад, Сэргэлэн, Халхгол, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Чойбалсан сумын баяр наадмыг 7 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.
Уг захирамжаар тогтоосон хугацаанд баяр наадмыг чанарын өндөр түвшинд хийхийг баяр наадмыг зохион байгуулах хороо, сумдын Засаг дарга нарт даалгажээ.
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих