Алан хядах "Исламын улс" байгууллага байнга буудаж байгаа Иракийн Эль-Фаллужи хотоос энгийн иргэд зугтахыг оролдож буйг Норвегийн Дүрвэгсдийн зөвлөл (NRC) мэдээлжээ.
France Press агентлаг NRC-ийн мэдээллийг ашиглан, хүмүүс дайнд нэрвэгдсэн хотыг орхих цорын ганц арга зам нь Евфрат голыг гаталж зугтаах боломж гэж ойлгож байгаа ч тэднийг буудсаар байна гэж мэдээлсэн юм.
"Голыг гатлах гэж оролдож байх үед нь энгийн иргэдийг үл мэдэгдэгч буудсан байна" хэмээн байгууллагын мэдэгдэлд дурджээ.
NRC-ийн мэдэгдэлд Иракийн засгийн газрын арми хотыг чөлөөлөх ажиллагааг эхэлснээс хойш хоёр долоо хоногийн дотор дотооддоо дүрвэгсдийн лагерьт 18 мянга орчим хүн ирсэн гэж дурджээ.
Баруун Anbar аймгийн Эль-Фаллужи хот нь 2014 оны эхнээс "Исламын улс”ын хяналтан дор байгаа юм. Иракийн Ерөнхий сайд Хайдер аль- Абади 5-р сарын 23-нд хотыг чөлөөлөх үйл ажиллагаа эхлэх үеэр НҮБ-ын тооцоогоор 50 мянга орчим оршин суугчид байна гэж мэдэгдсэн байна.
М.Баяр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих