Хөдөө аж ахуйн биржид өнгөрсөн долоо хоногт 21.7 тэрбум төгрөгийн, 388.7 тонн ноолуур арилжаалжээ. Үүнээс боловсруулаагүй бараан ноолуурын ханш нэг килограмм тутам нь 55 мянга, цайвар ноолуурынх 57 орчим мянган төгрөгийн дундаж ханшаар арилжаалагдсан байна.
Өмнөх долоо хоногийн дүнтэй харьцуулахад цайвар ноолуурын ханш 3000 төгрөгөөр, бараан ноолуурынх 2000 төгрөгөөр суларсан байгааг Хөдөө аж ахуйн биржийн арилжааны дүнгээс харж болох юм.
Өнгөрсөн сарын дүнгээр тус биржид 1597 орчим тонн ноолуур арилжаалсан нь 2015 оны мөн үеэс 12 орчим хувиар бага дүн юм. Харин ханшийн хувьд бага зэрэг өндөр байгаа бөгөөд бараан ноолуурын ханш өнгөрсөн оны мөн үеэс 9.4 хувиар, цайвар ноолуурынх 8.4 хувиар чанга байгаа аж.
А.Амин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих