30 гаруй харь улсад очиж үзжээ. Гэвч Түвд шиг онцгой сэтгэгдэл үлдээсэн газар үгүй. "Шүгдэн” романд Түвдийн тухай зэрвэсхэн гардаг. Гэвч тэр бол сэтгэлд минь үлдсэн тэр гайхамшигт орон дөнгөж үнэртэх төдий л хэсэг нь... ..

Жинхэнэ Түвд дүр төрх

Өнөөгийн Түвд оронд энэ бол хэвийн л үзэгдэл

Лхасд очвол энэ хоолны газрын нэрийг цээжлээд аваарай. Сарлагийн махан стейк, шодон сүүлт хонины шарсан хавирга нь янзтай.
Бас Хималайн уулын цэнгэг усаар хийсэн тул түвд шар айраг сайхан

Их Зуугийн мөргөлчид. Баруун Зууд мөргөнө гэдэг нь эдний хандсан зүгт байх бяцхан сүмийн доторхи Бурхан багшийн эртний эш хөрөгт мөргөхийг л хэлж байгаа юм. Буддаг амьд сэрүүн ахуйд үйлдсэн хөргүүдээс өдгөө Буриадад Занданжуу хэмээх сийлбэр дүр нь л байна даа...

Бархор гудамж руу очих замд. "Ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь бий" гэдэг бол найман талаасаа нийлэн, Жокан сүмийн талбарт уулздаг тэдгээр гудамжуудын тухай үг юм билээ

Норовлингаа. Далай лам нарын зуны ордон.

Өвлийнх нь Потала. Тэнгэрт барьсан ордон л гэмээр юм даа...

Түвд дөрвөлжин байшингийн дээврийг шороо асгаад дагтарштал нь гишгэлж бэхэлдэг юм билээ. Энэ дээвэрчин залуус наран ургахаас шингэх хүртэл дуулалдан хөлхөцгөөнө. Маш олон гоё дуу бичиж авсан бөгөөд тэдгээр дууны шидээр ордны дээвэр бат бөх болдог ажээ

Потала ордондоо залбирч зогсоо түвд эмгэн

Өдөр шатаачих гээд байсан Лхас хот үдэш болмогц цасаар тургих нь ч жирийн л хэрэг

Гүүш хааны догшин хар туг, Дундад Улсын далбаа. Аливаа бүхэн эртнийх тусмаа л бишрэм харагдах юм даа...

Уул бүхэн Манзуширын сүм ээ

Тэр нэг элстэй уул харагдаж байна уу? Домогт тэр ууланд манай Баянхонгорын өмнө говийн Дугар зайсан ингээ ботголуулсан гэвэл та итгэх үү? Сонирхвол, ayurzana.mn сайтаас минь "Дугар зайсан" гэсэн өгүүлэл олж уншаарай

Тэртээ аманд бас нэгэн хийд байна...

Нэг уул бүтэн тойрсон ч, тийшээ гарах жим олоогүй сэн...

Сарлагийн зөөхий хямд юм билээ. Аргагүй биз дээ, дэлхийн бүх сарлагийн 95 хувь нь Түвд-Хөхнуурын өндөрлөгт байхад чинь...

"Адидас" ч дэлхийн брэнд юм аа :)

Хасбуу эрдэнийн бас нэгэн дардас. Сажа бандид Гунгаажалцанд Юань төрөөс олгосон "Төрийн багш"-ийн батламж. Түвдийн мүзейд бий

Хубилай хаанаас багшдаа өргөсөн хаш тамга бол үе үеийн түвд лам нарын бахархал бүлгээ
Г.Аюурзана

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17467
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих