Сүхбаатар аймгийн Дарьганга сумын ард иргэд нутагтаа газрын тосны хайгуул хийхийг эсэргүүцэж, таслан зогсоох бүхий л талын арга хэмжээг авахаа мэдэгдэж, энэ талаар тэднийг дэмжиж хамтран ажиллах тухай хүсэлтээ Дарьганга сумын Жамбадаржайлан хийдийн тэргүүн лам Б.Цогтбаатар, Сүхаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдийн захиргаанд хүргүүллээ.
Монголын өнө эртний түүхтэй Дарьгангын гайхамшигт тал нутагт газрын тосны ашигт малтмалын лиценз олгосныг цуцлан аймаг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахыг шаардсан бичигт одоогоор зөвхөн Дарьганга сумын 700 гаруй иргэн гарын үсэг зуржээ. Дарьгангын хошууны нэг болох Асгат сумын ард иргэд ч мөн өөрсдийн газар нутгаа хамгаалах, унаган хэвээр нь авч үлдэхийн тулд уг ажилд нэгдэнэ гэдгийг Хатавчийн хийдийн тэргүүн лам Г. Цэрэндорж мэдэгдлээ.
Аливаа газар нутаг дээр ямар нэгэн хайгуул хийхээр болвол тухайн нутгийн иргэд оршин суугчдад албан ёсоор мэдэгдэж, тэдний санал бодлыг сонсож, ухаж сэндийчсэн газар нутагтаа дараа нь яаж нөхөн сэргээх талаараа үйл ажиллагаагаа эхлүүлэхийн өмнө урьдчилан мэдэгдэх учиртай. Гэтэл Сүхбаатар аймгийн 10 суманд хайгуулын үйл ажиллагаа хийгдэх гэж байгаа талаар ард иргэд ямар ч мэдээлэлгүй байгаа юм.
Тус аймгийн Дарьгангын хошууны 6 сум, дээрээс нь Уулбаян, Түвшинширээ, Мөнххаан, Эрдэнэцагаан сумдын газар нутагт хайгуулын зөвшөөрөл олгожээ. Монгол Улсын Засгийн газраас "Дарьганга-24” нэртэй төслийг хэрэгжүүлэх тогтоол гарч түүнийг нь аймаг орон нутгийн зүгээс дэмжжээ. Дээрх сумдын нутаг дэвсгэрт Хятад компани газрын тосны хайгуул хийх юм байна.
Т. Одончимэг
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17473
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих