Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг иргэд сонгогчиддоо танилцууллаа. Тэрээр өөрийнхөө тайланд дурьдахдаа 2013-2016 онд Дорнод аймагт хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт өмнөх 2009-2012 оныхтой харьцуулахад 3 дахин их байна гэсэн дүгнэлтийг хэлсэн. Учир шаалтганы хувьд гэвэл улс төржилтөөс ангид байж орон нутагтайгаа ойр хамтарч ажилсны үр дүн гэж тайлбарлаж байсан юм. Мөн УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа орон нутагтаа хийсэн ажил шийдвэрлэсэн асуудал УИХ-н тогтоолоор батлуулсан ажлуудынхаа дэлгэрэнгүй тайланг хүргэсэн юм. Үүний хажуугаар иргэд сонгогчдынхоо санал бодлыг сонсож тэдний сонирхсон асуултанд хариулт өгч ажиллаа.
Бэлтгэсэн: "Шинэ суваг” телевизийн сурвалжлагч Э.Аззаяа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих