Төрийн ажил нугалахаас илүүтэй элдэв гэрэл зураг дарж, нийтэлдгээрээ "туршлагажсан” Зам тээврийн сайд М.Зоригт л гэхэд, тамхи баагиулсан зургаасаа бусадтай хуваалцах нь элбэг. Тэрбээр энд тэнд явахдаа батлалцсан хуулиа байнга зөрчиж, түмний эгдүүг хүргэдэг аж.
Тэрээр Дорнод аймгийн Баяндун суманд иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж байх үедээ хурлын индэр дээр тамхиа нэрсэнд сумын иргэд ихэд дургүйцсэн гэдэг. Ингээд "Хөдөөний биднийг хүн биш гэж бодоо юу. Буруу хүмүүжилтэй хөвүүн тамхиа боль ” гэсэн хөгшчүүдийн шаардлага, зэмлэл сонсож тайзнаас хөөгдөн бууж байжээ.
Энэ мэтчилэн, хөдөө гадаа явахдаа ард иргэдийг үл тоомсорлож, дээрэнгүй ханддаг эрхэм сайдын тамхи татдагаараа бараг бахархах нь холгүй байдаг зургуудын нэгийг та харж байна. Төрийн түшээ хүн баталсан хуулиа ийнхүү уландаа гишгэж байхад жирийн ард иргэд "хууль гууль болжээ” хэмээн халаглах нь ч аргагүй биз.
Б.Халиун
Эх сурвалж: ZONE.MN

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих