"Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбоо”-ны ерөнхийлөгч, "Шим” группын захирал Л.Цандэлэгт энэ жил УИХ-д нэр дэвших эрх олдоогүйд ихэд бухимдалтай яваа бөгөөд, намынхаа дарга нарын мууг нь үзэж муухайг нь илчилэхээр шийдсэн бололтой.
Тэрбээр ард түмэндээ хандаж УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн С.Баярцогт нарыг төрд дахин сонгох ёсгүй гэдгээ ч хэлээд амжсан юм. Тэгвэл Л.Цандэлэг UBS телевизийн нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо намынхаа нөхдүүдийн хэн нь хэн бэ гэдгийг тодорхойлж үзэл бодлоо илэрхийлэв.
Тэрбээр "Женко Х. Баттулга, Р.Гончигдорж, С.Эрдэнэ, Г.Батхүү, С.Баярцогт нар бүгд идсэн уусан юмтай. Тэд хоорондоо чиний тэрийг чинь ярина, энийг чинь ярина гээд нэгнийгээ барьцаалсан улс.
Тэрбээр "Женко Х. Баттулга, Р.Гончигдорж, С.Эрдэнэ, Г.Батхүү, С.Баярцогт нар бүгд идсэн уусан юмтай. Тэд хоорондоо чиний тэрийг чинь ярина, энийг чинь ярина гээд нэгнийгээ барьцаалсан улс. Биднийг доор зургаан цаг суулгаж байгаад өөрсдөө өдөржин хуралдаж, хэнийг хасахуу, алийг оруулах уу, чиний найз хүүхэнийг оруулах уу гэх мэтээр бүх зүйлээ тохирчихсон байсан. Яагаад гэвэл эдгээр асуудлыг хурлаар буюу зааланд яривал уначихна гэж тэд айсан.
Гэтэл ҮЗХ-ны гишүүн бид нар жил болгон сая төгрөг төлдөг хэрнээ ганцхан удаа үг хэлэх боломж олддог юм. Манай нам хуралдаж чаддаггүй, З.Энхболд намын дарга бишээ, одоо болтол томилогдож чадаагүй, ҮЗХ-оороо орохоор уначих гээд байдаг. Тэгээд ҮЗХ-гоо хуралдуулдаггүй, үнэхээр дампуурсан нам. Ингэж явсаар байгаад хэсэг хүмүүс намын тархинд гарчихсан.
Оюутолгой, Тавантолгой Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Женко Х.Баттулга гэж хоорондоо ярьж сууж байгаад асуудлыг шийддэг. Анх бол оффшорчин С.Баярцогтыг хасъя гэж ярьж байсан. Гэтэл чи намын дарга биш, чиний тэрийг чинь ярина энийг чинь ярина шүү гэж дарамталж барьцаалсан, хоорондоо идэж уусан том бүлэглэл байхгүй юу. Ард түмэн ойлгохгүй байна, төрийн нэрийг барьж идэж уугаад байна шүү дээ. Бүгд оффшор данстай луйварчид.
Уг нь оффшор данстай хүнийг УИХ-д явуулахгүй гэж ярьсан. Гэтэл яасан, хэд хоногийн дараа С.Баярцогтыгоо өмөөрч УИХ-ын дарга "Өө энэ асуудлын хугацаа дуусчихсан юм билээ, бид нар шалгасан. Оффшор данс нь илрээд 3-4 жил болсон. Энэ бол хуучирсан мэдээлэл байна лээ” гэж хэлсэн. Ингэж ард түмнээр тоглож, улс эх орноо өр зээлэнд оруулж байгаа хүмүүсийг яах ёстой вэ. Уг нь бид нар дэлхий дээр байхгүй их баялагтай цөөхөн ард түмнийг сайхан амьдруулж чадахгүй байгаад их харамсах юм. Өнөөдөр ард түмэн нь гудамжинд хог түүж өлсгөлөн зэлмүүн байгааг харж байгаа байлгүй дээ” гэж халаглан ярьжээ.
О.Сайхан
zaluu.comТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих