
Өчигдрөөс Монгол, Япон улсын хооронд хийсэн хэлэлцээр хэрэгжиж Гаалийн тариф, гаалийн тухай хуульд заасан импортын барааны гаалийн бүрдүүлэлтэд ердийн, нэн тааламжтай, хөнгөлөлттэй гэсэн гурван төрлийн тарифыг барааны гарал үүслээр нь ялгаварлан тогтоосон.
Үүнтэй холбогдуулан Дорнод аймгийн гаалийн газраас Хил орчмын бүсэд худалдаа эрхэлдэг бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулж энэ сарын 7-ны өдрөөс эхлэн хэрэгжих гаалийн шинэ тарифын талаар танилцуулга хийжээ.
Энэ үеэр гарал үүслийн гэрчилгээтэй бараа бүтээгдэхүүн импортлох нь хүнсний болон аюулгүй байдал талдаа хэрэгтэй ч тухайн улсын гэрчилгээ олгодог байгууллагуудыг тодорхой болгох, гарал үүслийн гэрчилгээ авахад хүндрэл гаргахгүй байх асуудлыг бизнес эрхлэгчид хамгийн ихээр хүссэн байна.Хятадын талаас бараа ипортлоход хамгийн наад зах нь Хайлаар хотоос гарал үүслийн гэрчилгээг авах тул Алтан-эмээл ,Манжуур хотоос бараа ипортлож байгаа иргэдэд хүндрэл гарах болоод байгааг бизнес эрхлэгчид хэлж байна.
Дорнод аймгийн хувьд ОХУ болон БНХАУ-тай хилийн зургаан боомтоор дамжуулан хил орчмын худалдаа нэлээд хөгжсөн байдаг. Энд өдөр тутам гадаад худалдаа эрхэлдэг олон иргэд, байгууллагууд байдаг аж.
DORNODMEDEE.MN

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих