Жаал хүү ээж аавынхаа өгсөн мөнгийг хугацаанаас нь өмнө зарцуулж дууссан учраас мөрөөдөл болсон бөмбөгөө авч чадсангүй.
Удахгүй зуны амралт эхлэх гэж байгаа болохоор түүний санаа зовж ямар нэгэн байдлаар мөнгө олох арга хайж байлаа. Тэдний гэр бүлийн захиалдаг нэгэн сэтгүүлийн сүүлийн дугаарт "Ажил болгон хөлстэй” гэснийг уншаад хүү баярлан дэвхцэв.
Тэр гэрийн ажлынхаа хөлсийг заавал авах нь зүйтэй санагдлаа.
Хүү шалавхан хийх ажлын жагсаалтаа гаргав. Үүнд:
- Талханд явах 200 төгрөг
- Хог асгах 300 төгрөг
- Ээжтэйгээ цуг дэлгүүр явах 500 төгрөг гэх мэтээр тооцоолоход сарын хөлс нь арван мянган төгрөг болж байв.
"Мэргэн арга” олсондоо баярласан жаал тэр жагсаалт бүхий цаасаа сэмээрхэн ээжийнхээ цүнх рүү хийжээ.
Өглөө нь жаал хүү сэрэхэд хажууд нь арван мянган төгрөгтэй цуг бяцхан зурвас байж байв. Өчигдрийн бичсэн зурвас шиг мөртлөө ээжийнх нь гарын үсэгтэй тэрхүү цаасан дээр
Амь амьдралаа зориулан чамайг төрүүлж, өсгөн, хооллож, бүхий л амьдралын чинь турш чамайг харж хандсаны хөлс нь зөвхөн чиний хайр болон үнсүүлэх гэж өгсөн хацар чинь л юм шүү. Ажлынхаа хөлсөнд олсон энэ мөнгөө сайн сайхан зүйлд зориулаарай
гэсэн байлаа.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих