Дорнод аймгийн Сонгуулийн тойргийн хорооны тогтоолоор Сонгуулийн 70 хэсгийн хороог байгуулж тэнд ажиллах хүмүүсийг томилсон байна. Сонгуулийн тухай хуулиар төрийн албан хаагчид тойрог хэсгийн хороонд орж сонгуулийг зохион байгуулахаар заасны дагуу хэсгийн хороодод 350 гаруй төрийн албан хаагчид томилогдсон байна. Дээрхи 70 хэсгийн хороодын 17 хэсгийн хороо нь Хэрлэн суманд байгуулагдаж энд 85 төрийн албан хаагч ажиллахаар болжээ. Сонгуулийн хэсгийн хороодод сонгууль өгөх 50515 сонгогчийн нэрсийн жагсаалт харьяалалын дагуу хүргэгдсэн байна. Хэсгийн хороод 6-р сарын 9-нөөс эхлэн Бямба Ням гаригуудад амрахгүй ажиллах юм байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17559
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих