Чойбалсанчуудын хэлдэгээр Бүүвэйтэй зам буюу Ардчилалын гудамжны замыг хэдэн жилийн өмнө тухайн үед УИХ-н гишүүн байсан Алтангэрэл хөрөнгийг нь улсын төсөвт суулгуулж Ардчилсан намын гишүүн Гилжинтэйгийнхээ "Анчир” компанид өгсөн байдаг. 3 сар шахам зам хааж барин байж улсын төсвийн хөрөнгөөр тавьсан ч тэр жилдээ л үйрээд энхэл донхол болж жолооч нарыг бухимдуулдаг болсон. "Анчир” компани хуулиараа энэ замаа засах ёстой байсан ч засаагүй өдий хүрсэн . Харин ёстой юун 3 сар гэдэг шиг бараг л 24 цагийн дотор нөгөө замыг чинь засварлаад тавиад хаячихлаа. Юу болов яав ийв гэсэн М. Зоригт гишүүн Хэрлэн сумын орлогчийн явуулсан албан бичгийг аравхан хоногийн дотор шийдвэрлээд 24 цагийн дотор бариулаад өгч байгаа гэнэ дээ. Нам нэгтэй сайд ахтай байх ч зүгээр юм уу даа. 10 саяас дээш үнийн дүнтэй ажилд тендер зарладаг хуультай ч асуудлыг "нэн хурдан” шийдвэрлээд байгаа нь сайд болон хотын орлогчийн сонгуулийн далд сурталчилгаа мөнөөс мөн дөө. Мөнхчулууны Зоригт сайд Дорнодод зөндөө л ирдэг байсан тэр үедээ засуулчихгүй яасан юм бол.Өөр намын гишүүд хүсэлт гаргасан бол яах байсан нь бас л сонин доо. Үхэр өгөөд хүүхнүүд бүжиглүүлээд байвал зам хурдан тавьдаг гэж ярьдаг сайдад маань Хотын орлогч "хэдэн үхэр өгч, хэдэн хүүхэн бүжиглүүлсэн” юм болдоо. Угтаа сонгуулийн хуулиар хориглосон баймаар юм. Даан ч Ардчилсан намынханд хууль үйлчлэхгүй болоод удсан цаг даа.
Сонгууль жил бүр болдог байсан бол
Замчдад өгөх үнэгүй үхэр олон байсан бол
Бүжиглэх хүүхэн олон байсан бол
Намын Сайд ахтай орлогч олон байсан бол
Дорнодчууд замтай болох байж гэж Дорнодын иргэд шивэр авир хийж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих