
Учрыг тодруулбал, 2012 оны 9 дүгээр сард "Тэнгис” кино театрын зүүн урд талд баригдаж байсан барилгаас тулгуур төмөр унаж, иргэн Б.Чойжилсүрэнгийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэрэгт Т.Батбилэг, М.Цогтгэрэл, И-Сан-Ёоль нарыг буруутган эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, ын прокурорт шилжүүлсэн байдаг. Хяналтын прокурор энэ оны 3 дугаар сарын 06-өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг дүүргийн 1 дүгээр шүүхэд шилжүүлсэн байна. Дээрх хэргийг шүүхээс 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцээд шүүгдэгч Т.Батбилэг, И-Сан-Чоль нарт эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээний буюу 9,828,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Цогтгэрэлийг 1 жил 6 сар тэнсэн хянан харгалзах ял тус тус оногдуулж шийдвэрлэжээ.
Бидэнд үйлчлэх ёстой засаглал, өнөөх төрд маань хүний амь бол ёстой юу биш гэдэг нь эндээс харагдаж байна.
А.Гал

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1757
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих