Нийгмийн даатгалын ерөнхий газараас гаргасан мэдэгдэл нэртэй бөөрөнхийлсэн мэдэгдэл гаргасан нь бас л нэг асуулт үлдээчихлээ. Төрөөс илүү эрх мэдэлтэй, бас шийдвэр гаргадаг хувийн байгууллага байдаг бололтой.
Учир нь мэдэгдэлд дурьдсанаар "МонПассСА” гэрчилгээ олгох байгууллага нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэрийн өмнөөс 2016 оны 07 дугаар сараас эхлэн шимтгэлийн тайланг цаасан хэлбэрээр хүлээн авахгүй, зөвхөн тоон гарын үсгээр баталгаажуулсан тайпан авах мэтээр хууль бус "Мэдэгдэл”-ийг хэвлүүлэн түгээж, Аж ахуй нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нарт зориулсан сургалт, олон нийтийн фэйсбүүк групп, мэдээллийн вэб сайтуудаар дамжуулан цахим хэлбэрээр сургалчилсан нь шимтгэл төлөгч байгууллага, даатгуулагч Та бүхэнд эргэлзээ, бухимдал үүсгэсэн төдийгүй Мэдээллийн ип тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг зөрчсөн, хууль бус үйлдэл гаргасан байна.
Нийгмийн даатгапын байгууплагын удирдлагаас энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан "МонПасс СА” гэрчилгээ олгөх байгуулпагын удирдпагатай уулзахад хууль бус үйлдпээ хүлээн зөвшөөрч, өмнө гаргасан мэдэгдэлтэйгээ холбогдуулан Өдрийн сонины 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 135 дугаарт "Тоон гарын үсгийн талаарх тодруулга” гэсэн нэртэй залруулга гаргаж, Нийгмийн даатгалын байгууллагаас хүлцэл өчсөн тул цаашид даатгуулагч, ажил олгогчдынхоо итгэл найдварыг хүлээн, тэднийг дээдлэн хүндэтгэх бидний үйл ажиллагааг дэмжиж, "Цахим гарын үсгийн тухай” хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд хамтран ажиллахыг "МонПасс СА” гэрчилгээ олгох байгууллагаас хүсч байна.
Нийгмийн даатгалын байгууллага нь ажил олгогч, даатгуулагч Та бүхэндээ "Цахим гарын үсгийн тухай” хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тоон гарын үсэгт шилжүүлэхтэй холбогдсон аливаа асуудлыг цаг тухайд нь мэдээлж ажиллах болно.” хэмээжээ.
Үүнээс үзвэл "МонПасс СА” төрийн хуулийг захиалдаг түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд албан байгууллагуудыг шахаанд оруулах аргаа эртнээс бэлдсэн ажээ. Тиймдээ л Нийгмийн даатгалын ерөнхий газраас түрүүлэн алхам хийсэн нь гайхалтай. Ер нь бол төрөөс илүү эрх мэдэлтнүүд энэ компанийг үүсгэн байгуулсан уу эсвэл энэ компанийн гар хөл бологчид төрд шургалчихаад үйлчлээд байна уу? гэдэг асуулт үлдээд байгаа юм.
Учир нь нэг хувийн компани дүүрэг хорооны байцаагч нарт үүрэг өгөөд хөдөлгөнө гэвэл гонжийнжоо л байхгүй юу. Тэгэхээр цаад эдэн нь НДЕГ-д бат шигдсэн нэгэн нууц ноёнтой /хадагтай/ байж л таараа.
Цаашилбал Нийгмийн Даатгалын Ерөнхий газар мэдээгүй биш мэдэж байсан л хэрэг. Тиймдээ бүхэл бүтэн "ТООН ГАРЫН ҮСЭГ” гэсэн төв байгуулаад үйл ажиллагаагаа эхэлсэн байж таараа. Харин иргэд эсэргүүцээд ирэхээр золионд гаргах ганц зүйл нь "МонПасс СА” болж хувирсан. Гэхдээ үйл ажиллагааг нь бүрэн зогсоочихгүй бөөрхийлөөд л хүмүүсийн дургүйцлийг намдахыг хүлээх отоонд суучихсан гэсэн үг л дээ.
|
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих