Билүүг гараар өгөх авахыг цээрлэнэ. Заавал тавьж өгөх буюу тавьсны дараа авна.
Буурь сэлгэн нүүж буй айл гэрийн бууриа цэвэрлэлгүй орхихыг цээрлэнэ. Хог хаягдлыг оргүй болгон цэвэрлэж, цэмцгэр болгоод нүүнэ. Зөрчвөөс газар нутгийн сахиулсан тэнгэр хилэгнэнэ, шинэ нутаг ээлгүй болно гэнэ.
Буурин дээрээ яс үлдээхийг цээрлэнэ. Үл хэрэгсвээс мал сүрэг ховордож, хишиг буян дундарна, хот харлаж ядуурна.
Бууны амыг дээш харуулан үүрхийг цээрлэнэ. Дайн байлдаанд ялагдсан цэрэг бууны амыг дээш харуулан үүрдэг учраас тийнхүү цээрлэдэг ёс бий болжээ.
Бэлэг сэлт хүргэхдээ сондгой тоотой эд юм өгөх(3,9-өөс бусад) өргөхийг цээрлэнэ. Тэгш буюу хос эд юм бэлэглэвэл эд арвижихийн бэлэгдэл гэнэ.
Галд сүү тусаахыг цээрлэнэ. Үнээ малын хөх гэмтэнэ, сүү татрана гэж үздэг.
Галд ам гарахыг цээрлэнэ. Ам гарваас галын аюулд өртөнө.
Гэр барьж байгаатай таараад унь өлгөлцөлгүй, дээвэр тавихад туслалгүй явахыг цээрлэнэ. Учир нь айл гэрийг хүндэлсэнгүй, эв эе эвдэрсэний шинж.
Давс харамлавал цавь нь цоорхой, эвэрхийтэй хүүхэд гарна.
Дал идэхдээ шүдээрээ зулгаахыг цээрлэнэ. Заавал хутга хэрэглэнэ. Эс тэгвээс бөөлжнө.
Дуутай бороо орох үед айраг бүлэхийг цээрлэнэ. Аянга бууна.
Дээл хувцасан дээгүүр алхаж гарахыг цээрлэнэ. Эзэн дээгүүр нь гарсантай адил гэж үзнэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих