УИХ-ын сонгуульд Сонгино хайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Д.Тэрбишдагвын сонгуулийн сурталчилгааны нээлтэн дээр өчигдөр нэгэн иргэн нас баржээ. Талийгаач 60 орчим настай эмэгтэй хүн байсан аж. УИХ-ын сонгуулийн 74-р тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэн даруй түргэн тусламж ирсэн боловч нэгэнт оройтсон байжээ. Ямар ч байсан хэргийн газарт холбогдох албанынхан үзлэг шинжилгээ хийж, битүүмжилсэн байна. Энэ харамсалтай үйл явдлын дараа нэр дэвшигч Д.Тэрбишдагва талийгаачийн ар гэрт очиж эмгэнэл илэрхийлжээ.
Т.Бэх
time.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих