"Улстөрчтэй холбоотой нууц бичлэг задлах”-аар сэтгүүлч Б.Алтаншагай, "Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтуу тамхи татаж суугаа 26 секундын бичлэгийг олон нийтэд үзүүлэв. Ийм бичлэг байгаа талаар гишүүн рүү Х.Бат-Ялалт ярихад тэрбээр "Бичлэгээ цацуулахгүй. Тохиролцъя” гэж гуйж, өчигдөр орой түүний данс руу 50 сая төгрөг шилжүүлжээ. Харин тэд мөнгийг нь буцааж өгөх үү, яах уу гэдгээ одоогоор шийдээгүй байгаа аж. Уг бичлэгийг УИХ-ын гишүүн Г.Уянга хийсэн бөгөөд Б.Алтаншагайд "Нэвтрүүлэгтээ оруулж өгөөч” гээд өмнө нь өгсөн юм байна.
Ийнхүү гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтуу янжуур зууж тухалж байгаа нууц бичлэг нь нийгэмд сенсааци тарьж эхэллээ. Төрийн ордонд тэр дундаа эмэгтэй гишүүн согтуу байна гэдэг ямар ёс суртахуунтай хүн бэ гэдгийг харуулж буй нэг хэрэг юм бишүү. Уг бичлэгээ алдахгүйн тулд ихэд айж тэвдсэн Л.Эрдэнэчимэг гишүүн одоо яахаа мэдэхгүй сандарч яваа сурагтай.
Т.Болор /ZALUU.COM/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих