Ялсан нам сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Энэ ч үүднээс хэн нь ямар бодлого дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэхийг олон нийт чих тавин хүлээдэг билээ. Энэ ч утгаараа ирэх дөрвөн жилд ямар бодлого дэвшүүлсэн, аль нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх вэ гэх хариуцлагатай сонголт иргэдийн өмнө байна. Энэ утгаараа улс төрийн намуудын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг иргэд шүүн тунгааж буй энэ үед АН-ын дэвшүүлсэн алдаатай бодлогын талаарх нэгэн мэдээллийг хүргэе. Тухайлбал, АН-ын мөрийн хөтөлбөрт Эдийн засгийн бүлгийн эхний хэсэгт"Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, түүний дотор хөнгөн үйлдвэр, барилгын материал, зэс боловсруулах, нүүрс, нефть, хими, төмөрлөгийн үйлдвэрлэл, аялал жуулчлал, уул уурхайн олборлох салбарт тэргүүлэх ач холбогдол өгч хөгжүүлнэ” гэсэн нь бодлогын хувьд алдаатай томъёологджээ. Учир нь тэргүүлэх ач холбогдол гэдэгт эдийн засгийн нийт салбарын 80-90 хувийг хамруулсан зорилтыг хэлдэггүй байна.Энд дурдаагүй үлдсэн салбар нь гадаад, дотоод худалдаа, үйлчилгээний салбар, төрийн удирдлага л байна. Өөрөөр хэлбэл, "Эдийн засгийн бүхий л салбарын хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгч хөгжүүлнэ”гэж бичсэнтэй ялгаагүй буюу бодлогын алдаатай томъёолол дэвшүүлсэн байх юм. Засгийн эрх барьж үзсэн томоохон улс төрийн хүчин атлаа улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэл, зорилт нь юунд оршиж байгааг цаашид тэргүүлэх зорилт нь юу байх талаар судлаагүй, түүнийгээ бодлогын хувьд нэгтгэн хэлэлцээгүйг үүнээс харж болохоор байна. Үнэндээ энэ мэт бодлогоо тодорхойлж чадахгүй нам засгийн эрх барих сонгуульд оролцохоор"мөрөөдлийн” амлалт дэвшүүлээд явж байгаа нь дэндүү өчүүхэн харагдаж байгаа юм. Нэг талаас бодлого тодорхойлохоор ухаанаа уралдуулах үйл явцыг сонгууль гэж тодорхойлж болох. Гэтэл бодлогоо хэрхэн боловсруулахаа мэдэхгүй намд итгэл үзүүлнэ гэдэг эмгэнэлтэй сонголт болох нь эндээс харагдана.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих