МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтай хугацаа дуусаагүй шалтгаанаар УИХ-ын
сонгуульд нэр дэвшээгүй. Тэрбээр өөрийнхөө оронд эхнэр О.Цолмонгоо
УИХ-ын сонгуулийн 75 дугаар тойрогт "сойж" буй.
Экс тэргүүн хатагтайн сонгуулийн
сурталчилгааны нээлтэд түүний хань Н.Энхбаяр оролцож, эхнэрээ ард
түмэндээ тушааж байгаагаа хэлжээ. Тэрбээр "Энэ
хэлмэгдүүлэлтийг таслан зогсоож ядарсан ард түмнийг өмөөрөхийн тулд
О.Цолмон маань ялагдах эрхгүй нэр дэвшиж байна. Намайг дэмжиж байсан ард
түмэн ханийг минь миний өмнөөс дэмжинэ гэдэгт итгэж байна. Та нарын
төлөө над шиг, надаас ч илүү зүтгэх чадвартай боловсролтой хүн шүү. Би
ханиа ард түмэн та бүхэндээ тушаалаа шүү, та бүхэн дэмжээрэй" хэмээн
хэлжээ
В.Бат
shuud.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17636
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих