Нэр дэвшигч хүүхний "сайн ах” гэдэг нь илчлэгдээд байгаа Б.Батбаяр буюу нийтлэлч Баабар тэтгэвэр тогтоолгохдоо санаанд оромгүй луйврын арга сэдэж, Нийгмийн даатгалын дотоод хяналт шалгалтын үеэр үйлдсэн гэмт хэргийн хөдлөшгүй баримтууд нь илэрч хэвлэлээр цацагдаад байгаа. Тэгвэл авилгатай тэмцэх газар Бат-Эрдэнийн Батбаяр буюу Баабарыг шалгаж эхэлжээ.
Б.Батбаяр (Баабар) 2014 оны 9-р сард СБД-т өөрийн хуучин амьдарч байсан хороонд шилжин ирээд тус дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст төлөөгүй хугацааны даатгалаа "номны шагналын мөнгөө тайланд оруулахаа мартжээ” гэсэн шалтгаанаар нөхөн төлөх хүсэлт, өргөдөл гаргажээ. Ийнхүү Баабарын толгой эргэм гэмт хэргийн үйл ажиллагаа эхэлсэн байна.
– 1981 онд төрсөн Бат-Эрдэнийн Батбаяр хэмээх уул уурхайн компанид ажилладаг хүний цалинг Баабар өөрийн регистртэй /ЧЛ54102617/ нэгтгэж ажилласан хугацаанд оруулав.
-Мөн Дамбасүрэн овогтой Пунцаг хэмээх тэтгэвэрт гарсан хүний 2006 оны 3 сараас 2008 оны 12 дугаар сар дуусталх хугацааг Баабар өөрийн регистртэй нэгтгэж ажилласан хугацаандаа оруулав.
-Баабар тэтгэврийн байцаагч Н.Уранцэцэгт авилгал өгч, түүний нөхрийн дансруу 2000.000 төгрөг шилжүүлсэн байна. Н.Уранцэцэг нь Баабартай нэг засгийн газарт ажиллаж байсан Н-ийн охин бөгөөд авилгатай тэмцэх газарт шалгуулж байна.
-Баабарын гэмт хэрэгтэй холбогдох хөдлөшгүй баримт материал нийтэд ил болсны дараа олон нийтийн толгойг эргүүлж үйлдсэн гэмт хэргээ булзайруулах зорилгоор Ийгл телевизийн сэтгүүлч Э.Дөлгөөнийг гуйж хийлгэсэн нэвтрүүлгээрээ хэрхэн луйвар хийснээ лавлагааны машин дээр дахин хийж үзүүлэв. Уг нэвтрүүлэг цацагдсаны дараа өөрийнх нь хүсэлд нийцсэн нэвтрүүлэг хийж чадсангүй хэмээн сэтгүүлч эмэгтэй Э.Дөлгөөнийг нийтлэлээрээ дамжуулан үг хэлээр доромжлов.
-Мөн Баабар тус хэлтсийн байцаагч Я.О-н сүлжээнд нэвтрэх нууц эрхийг хулгайгаар ашиглах ажлыг зохион байгуулсан байна.
-Урьдчилан төлөвлөж, зохион байгуулалттай үйлдсэн гэмт хэргийн баримтууд нь нийтэд ил болж, төрд алба хашиж байх үеийн но-той хэргүүд нь ч сөхөгдөж эхэлсэн сурагтай. Баабар оюутолгой болон зарим уул уурхайн компаниудын ухуулгын ажлыг хариуцаж, Монгол улсад ашиггүй гэрээнүүдийг ард түмэнд "ашигтай” харагдуулах ажлыг гардаж байсан баримтууд гээд түүний үйлдсэн гэмт хэргүүд олны өмнө дэлгэгдэж эхэллээ.
Эх Сурвалж: Taшуур.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих