Саналын хуудас хэвлүүлэх, санал тоолох төхөөрөмж шалган баталгаажуулах тэдгээрийг тээвэрлэн хүргэх ажил дуусах шатандаа орсон талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Сонгуульд нийт 2500 ширхэг санал тоолох төхөөрөмж ашиглана. Эдгээр төхөөрөмжийг бүгдийг нь баталгаажуулж гэрчилгээжүүлэх аж. Одоогоор санал тоолох төхөөрөмжийг Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увс зэрэг алслагдсан аймгуудад тээвэрлэн хүргээд буй бөгөөд маргааш гэхэд бусад аймагт тээвэрлэн хүргэж дуусах гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 20 гэхэд баталгаажуулалтын ажил бүрэн дууссан байх нь.
Саналын хуудасны эх бэлтгэх, хэвлэх, боож баглах, хүлээлцэх болон санал тоолох техник төхөөрөмжийг нэгбүрчлэн шалгаж баталгаажуулах, тэдгээрийг тээвэрлэн хүргэх ажлыг Ажлын хэсгийн гишүүд, нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагчид ажиглаж байгаа билээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17696
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих