Орчин цагийн Европчуудын өвчин болох ганцаардал нь тамхинаас илүү хор уршигтай болох нь тогтоогджээ. Герман Улсаар жишээлбэл, таван хүүхэдтэй айлын нэг тутам нь эцэг эхгүй байна. 300 мянган хүнийг хамруулсан 84 төрлийн судалгааны үр дvнд тулгуурлан мэргэжилтнүүд ийнхүү анхааруулж байна. Ганцаардал нь хөдөлгөөнгvй байдал болон хэт таргалалтаас илүү хортой. Хамгийн багадаа тамхины утааны хэмжээнээс ч илүү хортой гэнэ.
Өөрөөр хэлбэл, таван герман хүүхдийн нэг нь өнчин өсч байна. 1996 онд энэ байдал долоод нэг байсан аж. Мэргэжилтнүүд нийгмийн харилцааны хэвийн бус байдлаас хүн амархан ганцаардаж сэтгэл санаагаар унадаг болохыг санууллаа. АНУ-ын уг судалгаанд Канадын мэргэжилтнүүд ч санал бодлоо оруулсан байна. Тэд, хүний ганцаардал нь сөрөг бодлуудаас үүсэлтэй хэмээжээ. Мөн өөрийгөө ганцаардмал хэмээн боддог хүмүүс илүү их ганцаарддагийг онцолсон байна.
Түүнчлэн ганцаардмал хүнээр өрөөний дулааныг хэмжүүлж үзэхэд жирийн хүнийхээс илүү хүйтнийг мэдэрч байжээ. Харин Чикагогийн их сургуулийн судалгааны багийнхан ганцаардал бол нэгэн төрлийн өвчний вирус хэмээжээ. Ингээд эрдэмтэд ганцаардлыг зvрхний өвчин, өөрийгөө хамгаалах чадвар, хэвийн бус нойрсолт гээд мансууруулах бодис хэрэглэх гэх мэт сөрөг үр дагавар авчирдгийг анхааруулсан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих