Дуучин Б.Амархүүгийн үзэсгэлэнт гэргий, мисс О.Ариунзул саяхан супер азтанаар тодорч, гоёлын даашинзны цуглуулгаа
нэгээр нэмжээ. Хөөрхөн царай, гайхалтай сайхан бие галбираараа хэн хүний харцыг булааж явдаг мисс бүсгүй энэ тухайгаа өөрийн цахим хуудсанд ингэж бичжээ.
"Зориод очиход итгэл тасрахгүй шинэлэг содон тансаг даашинз бол яахын аргагүй SHERIHILL байдаг шүү. Өчигдөр ямар гайхалтай үдэш байв аа. "SHERIHILL MONGOLIA 6th Anniversary” зохион байуулагдаж би чинь үнэхээр санаандгүй, хамгийн "Супер азтан”-аар нь тодорлоо шүү дээ. Үнэхээр билэгдэлтэй, бас азтай байлаа гэж ихэд билэгшээж байна.
Азын тэнгэр үргэлж ивээж байдагт талархаж барахгүй нь. Та бол цор ганц давтагдашгүй. Өөртөө итгээд өөдрөг байгаарай. Бүгдэд нь амжилт” хэмээн баяраа хуваалцсан тэрбээр энэхүү даашинзыг бэлгэнд авчээ. Худалч хүнд, бараг л сэм рекламдаж орхив уу гэмээр түүний энэхүү супер "шагнал” нь чухам үнэн эсэхийг олон хүн асууж сонирхсон гэнэ шүү.
С.Цахиур

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих