Өнөөдөр аргын тооллын 2014 оны дөрөвдүгээр сарын 24. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 25. Чөдөр одтой, 2 хар мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Бархасвадь гараг. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй . Наран 6 цаг 02 минутад мандан, 19 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19) Хүнд өдөр. Бүх л санаа санаачлага бүтэлгүйтэж найдлага тань нуран унах бололтой. Сэтгэл санаа хямарсанаас үүдэн тархи толгой өвдөж бие сулрах тул даарахгүй байж хамрын ханиад зэргээс өөрийгөө хамгаал. Оройдоо гэр бүлийн харьцааны байдал арай дээрдэх магадлалтай. Танаас бүх зүйл шалтгаална.
Үхэр (4/20-5/20) Эмзэг өдөр. Өнөөдөр шинэхэн уур амьсгал ноёлох бололтой. Бусадтай сэтгэл зүрхээ хуваалцан ярилцах хүсэл төрөх хэдий ч хэтрүүлэхээс болгоомжил. Та тайвширтлаа бүх зүйлээ тоочих хэрэггүй. Ингэвэл нөхцөл байдлыг та өөр өнцгөөс нь харах болно. Та хэдийгээр ажил дээрээ хүндхэн асуудалтай байгаа ч хүмүүс танд туслахгүй байвал та уурлах хэрэггүй.
Арслан (7/23-8/22) Тааламжтай өдөр. Хүмүүстэй сайхан харилцаанд байх нь ажил мэргэжилдээ амжилт гаргах үндэс болно. Арслангийнхан бусадтай хамтарч ажиллаж чаддаг ганц орд биш юм, гэвч та ердийнхөөсөө илүүгээр чармайлт гаргах хэрэгтэй болох бололтой. Таны ойртохыг хүссэн хэн нэгэн эргэлзээ төрүүлнэ. Хуурамч нөхцөл байдал бага зэрэг намжтал хэд хоног түр хүлээсэн нь дээр.
Охин (8/23-9/22) Өндөр албан тушаалтанд хандахад таатай өдөр. Нөлөө бүхий хүмүүс дэмжлэг үзүүлж болзошгүй. Санхүүгийн тусламж хүсэж болзошгүй. Энэ өдөр биед халтай бүхнийг хэрэглэхгүй байхыг хүсье. Үдэш олон хүнтэй болон харанхуй газраас болгоомжил.
Жинлүүр (9/23-10/22) Таны хатуужлыг шалгаж сорих өдөр. Таны сэтгэлгээ мэдрэмж үйлдлүүд нийцтэй хүчтэй болно. Та шинэ нөхцөл байдалд орж учраа олоход хүнд байх болно. Зөн билэг эрүүл саруул тооцоотой хосолсноор хувийн ба ажил хэргийн амьдралдаа ажилт олох магадлалтай.
Хилэнц (10/23-11/21) . Баяр хөөртэй өдөр. Өнөөдөр танд нэмэлтээр хийх ажлууд гарч ирж магадгүй. Танд ухаалаг, шинэлэг санаа төрөх магадлалтай байна. Өөртөө итгэн, эдгээр санаануудаа хэрэгжүүлээд үз. Бусад хүмүүс ч гэсэн сайн амарч чадалгүй ажиллаж байгаа. Хэрэв та бусад хүмүүсийг амлалтандаа хүрээгүйг олж мэдвэл тэдэнд гомдох хэрэггүй. Танд ч гэсэн зарим амлалтаа биелүүлэхэд хүндрэлтэй байх цаг ирнэ.
Нум (11/22-12/21) Сонирхолтой өдөр. Өөрийнхөө мөнгө үрэх зуршилаа хянаарай. Үнэтэй, тансаг зүйлст дурлах нь таны өрийг ихэсгэн, цалингийн нэмэгдлийг тань дор нь дуусгах болно. Үүний оронд боломжийн наймаа хийж болохоор газруудыг интернэтээр хайн, арай бага зардал гарахаар тийм газрыг олж мэд. Найз нартайгаа уулзах уулзалтаас хоцорч болохгүй шүү.
Матар (12/22-1/19)
Өнөөдрийн сайн тал нь таны удаан хугацааны турш ашиг олоогүй байсан
судалгаанаас чинь таны санхүүгийн байдлыг дээшлүүлэх таатай орчин гарч
ирэх болно. Энэ нь хөрөнгө оруулалтаас тогтмол ашиг олох боломж юм.
Хувийн сонирхол нь танд зугаацаж цэнгэх цаг олгоно. Ирээдүйд бизнесийг
тань дэмжиж болох сонирхлын талаар мэдлэг, дур хүсэлтэй болно.
Хумх (1/20-2/18) Өнгөрснөө
засч, буруугаа ухамсарлаж, үүргээ гүйцэтгэх өдөр. Ядарч, урам хугарах
уулзалт тохионо. Таагүй байдал нь өнгөрсөн алдаа, муу явдлын үр дүн
болно. Та үйл явдлыг өөрчилж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөхөд хүнд
байна. Зориг мэдэн явах хэрэггүй. Эерэг өөрчлөлт нь цаг үеээ
тодорхойлохыг шаардана.
Загас (2/19-3/20) Тааламжтай сайхан өдөр болно. Ажлын хамт олон, гэр бүлийнхэн бүгд сэтгэл өөдрөг хангалуун байна. Ертөнц дээрх бүхий л зүйлс таны сайн сайханд зориулагдсан мэт сэтгэгдэл төрнө. Мөрөөдөхөөс ч эмээж байсан зүйлсээ та бүтээж чадна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих