Хувьцааныхаа 100 мянган төгрөгөөр архидсан гэр бүлийнхэн амиа алджээ. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд уржигдар ноцтой зам тээврийн осол болжээ.
Тус сумын байгаль хамгаалагч залуу согтуугаар машин жолоодож яваад бас согтуу явж байсан гэр бүлийн хоёр хүнийг дайрчээ. Эх сурвалжийн мэдээлснээр хохирогчид 322 хувьцаагаа Засгийн газарт зарсны 100 мянган төгрөгөө авч хэдүүлээ нийлж архидаж. Ингээд шөнө болсон хойно нэмж архи авахаар явж байгаад тийнхүү машинд дайруулжээ.
Эхнэр, нөхөр хоёрын нэг нь газар дээрээ амь алдаж, нөгөөх нь эмнэлэгт очоод нас баржээ. Тэд гурван хүүхэдтэй байсан гэнэ. Хэрэгтнийгц агдан хорьсон байна.
М.Баатар
gereg.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих