Энэ сарын 24-26-ны хооронд АНУ-ын Сан Диего хотноо 75,000 $-ын шагналын сантай дэлхийн шилдэг 24 тамирчны дунд зохиогдох "Extreme Memory Tournament" ой тогтоолтын халз тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн 5 тамирчин, дасгалжуулагч багшийн хамт оролцоно.
Энэ тэмцээнд манай улс 3 дах жилдээ оролцож байгаа ба өнгөрсөн жил Т.Энхжин "Images” төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчилж манай тамирчид авсан шагналын мөнгөн дүнгээрээ хоёрт орсныг санаж байгаа байх.
Багийн бүрэлдэхүүнд:
1) Багш, Дасгалжуулагч: Б.Баасандорж
2) ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан
3) ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав
4) Их Мастер Б.Шижир-Эрдэнэ
5) ОУ-ын Мастер З.Цэцэгзул
6) ОУ-ын Мастер А.Анударь
Улсаар нь авч үзвэл:
Герман - 7 тамирчин
Монгол - 5 тамирчин
Америк - 4 тамирчин
Англи - 3 тамирчин
Швед - 2 тамирчин
Недерланд - 1 тамирчин
Филиппин - 1 тамирчин
Хятад - 1 тамирчин тус тус багтаж байгаа ажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих