Дорнод аймгийн иргэдийн дунд явуулсан судалгаагаар нийт эрэгтэйчүүдийн 94 хувь нь тамхи татдаг гэсэн тоо гарчээ. Хэдий ийм өндөр тоо гарсан ч архи тамхины хэрэглээний индекс нь өнгөрөгч жилийнхээс буусан үзүүлэлт мэдрэгдсэн байна.
Иймээс аймгийн эрүүл мэндийн газраас тамхины хор хөнөөл түүний хор уршгийн талаар иргэддээ зориулан сургалт сурталчилгааг жил бүр хийдэг. Өнгөрөгч тавдугаар сард гэхэд "Тамхины эсрэг цэцэг” аяныг зохион байгуулсан билээ.
Монгол Улсын хүн амын дөрөвний нэг нь тогтмол тамхи татдаг бөгөөд 15-24 насны залуусын дунд тамхины хэрэглээ эрс нэмэгдсэн байна. Тамхи нь бүх өвчний эх үүсвэр болж өгдөг бөгөөд тамхи олон жил татсан хүний бие эрхтэн бүхэлдээ хордсон байдаг байна. Тамхи татаж буй хүний хажууд байгаа хүн илүү хорддог гэсэн эрдэмтдийн судалгаа ч байдаг байна. Учир нь, Японы эрдэмтдийн явуулсан шинэ судалгаа дам тамхидалт бага насны хүүхдүүдийн шүд цоорох өвчинд хүргэдэг гэдгийг харуулсан байна. Судалгааны дүн ямар учир шалтгаанаас ингэдгийг тогтоож чадаагүй ч олон нийтийн эрүүл мэндийг хамгаалж, дам тамхидалтын хорт нөлөөллийг багасгахын тулд хүүхдүүдийнхээ дэргэд тамхи татахгүй байхыг анхааруулжээ.
Б.Туяа
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих