Өнөөдөр УИХ-ын сонгуулийн 14-р тойрогт нэр дэвшигч Х.Болорчулуун орон нутгийн сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй гүтгэлэгийн шинжтэй мэдээлэлд няцаалт хийсэн юм. Нэр дэвшигчийн хийсэн мэдэгдлийг сийрүүлэн хүргэж байна.
УИХ-ын сонгуулийн сурталчилгааны энэ үед Маньбазарын Энхтүвшин гэж хүн хэвлэлийн бага хуралд оролцон, намайг эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон мэтээр ямар ч үндэслэлгүй, хуурамч мэдээлэл хийж миний нэр хүндэд ноцтойгоор халдаж байна.
Би өнөөдрийг хүртэлх бүх хугацаанд ямар ч эрүүгийн хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд цаашид ч ийм асуудалд холбогдохгүй гэдгээ баттай хэлж чадна. Дээрх иргэн намайг ор үндэсгүй гүтгэж байгаа нь өөрөө гэмт хэрэг юм. Тиймээс бид холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гаргаад байна.
"Дорнод гурил” ХХК нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд өргүйгээр барахгүй, харин ч бүр 100.0 гаруй сая төгрөгийн авлагатай гэдгийг удаа дараа албан ёсоор мэдэгдэж, прокурорын шийдвэр гарчихаад байхад зориуд ийм цуурхал тараасаар байна.
Мөн ШУУД МН сайтаар намайг Халх голд төмрийн хүдрийн уурхайтай гэсэн цуурхал тараасныхаа төлөө уучлалт хүссэнийг та бүхэн мэдэж байгаа.
Үүнээс гадна М.Зоригт нэр дэвшигчийн зүгээс манай аймгийн хүн ардын хөгжил дэвшлийг илтэд доош хийн, ор үндэсгүй мэдээлэл цацсаар байна. Тухайлбал:
-
Манай нутгийнханд илгээсэн захидалдаа "Дорнод нутагт амьдрал сайнгүй байна”, Сүхбаатар аймгийнхантай харьцуулахад олон байраар хоцорч явна гэжээ. Тэгвэл МУ-ын Үндэсний статистикийн газрын цахим сайтын хамгийн сүүлд шинэчилсэн мэдээгээр хүний хөгжлийн индексээрээ манай аймаг 5-р байрт оржээ. Харин хөрш зэргэлдээ Сүхбаатар аймаг эхний 5 байрт ороогүй байсан. Мөн ААН, байгууллагуудын олгож буй сарын дундаж цалин Дорнод аймгийн хувьд байнгын өсөлттэй буюу Сүхбаатар аймагтай харьцуулахад 90 гаруй мянган төгрөгөөр илүү байгааг Улсын бүртгэл статистикийн газрын албан ёсны мэдээллээс харж болно.
-
Мөн "Дорнодын дахин сэргэлт” төлөвлөгөөндөө Дорнодын нийт орлого 667 саяаар буурсан гэж ор үндэсгүй мэдээлэл цацжээ. Гэтэл Дорнод аймгийн төрийн сангийн албан мэдээллээр манай аймгийн төсвийн орлогын гүйцэтгэл 2014 оны байдлаар 12,6 тэрбум төгрөг байсан бол 2015 онд 13,9 тэрбум болж өсчээ. Харьцуулсан дүнгээр, манай аймгийн төсвийн орлогийн гүйцэтгэл 2015 онд өмнөх оноос 1,3 тэрбум төгрөгөөр өссөн байх юм.
dornod.netӨрсөлдөгч нарын зүгээс дээрх болон бусад олон гүжир гүтгэлэг зохион, захиалгаар янз бүрийн хүмүүсээр цуурхал тараалгаж, иргэдийн итгэл сэтгэлзүйгээр тоглож байгаа нь туйлын харамсалтай байна. Та бүхэн аливаа мэдээллийг албан ёсны баттай эх сурвалжаас авч байгаарай. Би нутгийн иргэдийнхээ уужим саруул ухаанд итгэж байна хэмээн мэдэгдлээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих