Ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн /Улаанбаатарын цагаар/ 12.00 цагт бүх 1998 санал авах байранд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, журамд заасны дагуу туршилтын ажлыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү туршилтаар санал тоолох төхөөрөмж санал авах байрандаа нэг бүрчлэн хүргэгдсэн эсэх, тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл гарсан эсэх, түүнчлэн саналын хуудсаа зөв уншиж, бодож байгаа эсэх, мөн үр дүнг дамжуулах зэргээр тэдгээрийн хэвийн ажиллагааг шалгаж бэлэн байдлыг тогтоох ажээ.
Туршилтыг тухайн санал авах байранд ажиллаж буй мэдээллийн технологийн даамал хийж гүйцэтгэх юм гэжСЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Манай аймгийн хувьд 70-н хэсгийн хороотой ажиллаж байгаа. Санал тоолох 81 төхөөрөмж аймгийн сонгуулийн тойргийн хороонд ирсэн бөгөөд сумдуудад хүргүүлэх ажил эхлээд явж байна.Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих