Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийж Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ материал задраагүй гэдгийг мэдээллээ.
Иргэдийн мэдээлж буй "ЭЕШ-д ирэх материал" хэмээн олон нийтийн сүлжээгээр худалдсан гэх зүйлсийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Манай байгууллагад ЭЕШ-ын нийгэм, математикийн шалгалтын материал задарсан гэх гомдол ирсний дагуу шалгахад урьдчилсан байдлаар дараах хариу гарсан. Ерөнхий боловсролын сургуулийг энэ жил төгссөн Э гэгч нь зургаадугаар сарын 16, 17-нд олон нийтийн сүлжээгээр математик, нийгмийн шалгалтын хариу гэх мэдээллийг Н, Б, Х, Б нарын дөрвөн хүнд худалдаалсан нь тогтоогдсон. Уг мэдээллийг худалдаалсан Э гэгч нь тухайн материалыг З гэгч хүнээс худалдаж авсныг шалгаж байна. Тухайн З гэгч нь хувийн их дээд сургуулийн эдийн засгийн онолын багш ажилтай 52 настай Д гэгчээс худалдаж авсан. Д нь 12 дугаар анги төгсөж буй сурагчдад ЭЕШ-ын давтлага өгдөг багш байсан. Д гэгч нь тухайн хүүхдэд худалдахдаа "ЭЕШ-д ирж болзошгүй тест" гэж магадлалын онолоор худалдсан гэдгийг урьдчилсан байдлаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, тухайн Д гэгч багш ирж болзошгүй тест гэж худалдсан. З нь Э-д худалдсан. Харин хамгийн сүүлд худалдсан хүүхэд нь "ЭЕШ-ын хариу" гэж мэдээлж худалдаалснаас асуудал үүссэн байна. Тухайн Д гэгч нь ЭЕШ-ын комисст орж ажилладаггүй" хэмээн мэдээллээ.
Д.Дуулим
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих