Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт орших "Хавирга” авто замын боомт нь 1992 онд нээгдэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд эдүгээ Монгол Улс, БНХАУ-ын иргэд хил орчмын худалдаа арилжаа хийх зорилгоор зорчдог байнгын ажиллагаатай томоохон боомт болон өргөжжээ.
Иргэний харьяалал,шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Зүүн бүс дэх газар ОХУ-д гарцтай авто замын Ульхан, Эрээнцав, БНХАУ-д гарцтай Хавирга, Баянхошуу, Сүмбэр, Бичигт, Олон улсын агаарын замын Чойбалсан боомтуудыг хариуцан ажилладаг бөгөөд Хавирга авто замын боомтоор өдөрт дунджаар 500-1000 орчим зорчигчийг улсын хилээр шалган нэвтрүүлж, иргэдэд үйлчилж байна.
ИХШХЕГ-ын Зүүн бүс дэх газар

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих