-
Удирдах байгууллага: ОУ-ын буудлага спортын холбоо (ISSF) - Удирдах төв байр: Германы Мюнхен хот
- Олимпийн наадамд: Анх 1896 оны Афины Зуны анхдугаар наадамд гар бууны төрөл багтаж байсан
Зуны Олимпийн наадмын анхны спортын төрөлд буудлагын спорт багтсан байдаг. Буудлагын спорт нь анх Их Британи улсад хөгжиж байжээ. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад анхны винтов бууны холбоо 1860-аад онд байгуулагдсан. Харин 1896 оны Афины Олимпийн наадамд 25 м-н гар бууны төрлөөс гадна 25 м-н цэргийн гар буу, 200 м-н винтов, винтов бууны 3 байрлалаас буудах төрлүүд багтсан байдаг.
Харин өдгөө буудлагын спорт нь Олимпийн наадмын хөтөлбөрт дараах төрлүүдэд зохиогдож байна. Үүнд:
- Гар буу: 50 м-н эрэгтэй, 25 м-н эмэгтэй, 25 м-н түргэн буудлагын эрэгтэй, 10 м-н хийн гар буу
- Винтов буу: 50 м-н гурван байрлалаас буудах эрэгтэй, эмэгтэй, 50 м-н хэвтээ эрэгтэй, 10 м-н хийн буудлага эрэгтэй, эмэгтэй
- Тавагт буудлага: трап эмэгтэй, эмэгтэй төрөл, хос трап эрэгтэй төрөл, скийт эрэгтэй, эмэгтэй төрөл байдаг
Олимпийн буудлагын спортод эмэгтэй төрөл анх 1984 онд Лос-Анжелес хотноо болсон Олимпийн хөтөлбөрт багтсан. Буудлагын спортод аюулгүй байдал хамгийн чухал. Тэмцээний өмнө тамирчдын гар буу, бай зэргийг заавал шалгадаг. Буудлагын спортын техник, хэрэгсэлд: гар буу – гурван төрлийн гар буу хэрэглэнэ. Буудлагын талбай – тодорхой заасан хэмжээ байхгүй ч 50 м-н зайны тэмцээн зохион байгуулах боломжтой талбай байна. Бай – цагаригаас бүрдсэн бай байна. Тамирчин буудлага гүйцэтгэхдээ байны төв цэг руу ойртох тусам өндөр оноо авдаг. Нүдний хамгаалалт – бат бөх шил эсвэл хатуу тунгалаг хуванцар хамгаалалт зүүнэ. Чихний хамгаалалт – тамирчин буудлагын талбайд чихэвч зүүнэ. Урт буюу винтов буу – винтов буу нь хийн болон калибрийн гэсэн 2 төрөл байна. тамирчны стандарт тоноглол бүхий хувцас – тамирчин өвдөг, мөрний зөөлөвч бүхий тусгай зориулалтын хувцас өмсөнө. Шотган буюу винтов буу – винтовоос гол төмрөөрөө ялгаатай буу байна. Тавагт буудлагын спортод скийт болон трап буудлагын талбай өөр өөр байдаг. бай – тод өнгийн таваг хэлбэртэй бай.
Буудлагын спортоор АНУ-ын баг тамирчид хамгийн өндөр амжилт үзүүлсэн байдаг. Харин Шведийн буудлагын тамирчин О.Сван 61 настайдаа Олимпийн алтан медаль хүртэж байсан бол сүүлд 73 настайдаа 1920 оны Антверпены Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж байсан. Германы тамирчин Р.Шуман 25 м-н гар бууны түргэн буудлагын төрөлд 4 Олимпийн наадам дарааллан медаль хүртэж байсны 3 нь Олимпийн алтан медаль юм.
Монгол улс Олимпийн наадмын буудлагын төрөлд 1964 оны Токиогийн Олимпийн наадмаас оролцсон. Гавьяат дасгалжуулагч Т.Мягмаржав тэргүүтэй тамирчид оролцсон. Харин Олимпийн наадмын медалийг 1992 оны Барселонагийн Олимпийн наадмаас Д.Мөнхбаяр гавьяат спорт гар бууны төрөлд хүрэл медаль, 2008 оны Бээжингийн Олимпийн наадмаас О.Гүндэгмаа гавьяат мөн спорт гар бууны төрөлд хүртсэн. Үүнээс гадна О.Гүндэгмаа гавьяат Олимпийн наадамд рекорд амжилт тогтоон Монгол хүн Олимпийн рекордод нэрээ мөнхөлсөн байдаг.
Винтов бууны уралдаан
гар бууны тэмцээн
тавагт буудлагын тэмцээн

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих