Вэльсийн шигшээ баг Европын аваргад анх удаа оролцохдоо тун амаргүй хэсэгт хуваарилагдсан. Гэвч тэд Английн урдуур дайрч хэсгээ тэргүүлж чадсан билээ. Урьд шөнө болсон хасагдах шатны эхний давааны тоглолтод тэд Умард Ирландын ахан дүүсээ хожсоноор бүр шилдэг 8 багт ч үлдэх болов.
Парис хотын Парк дес Принцес цэнгэлдэхэд болсон уг тоглолтын 75 дахь минутад Умард Ирландын Гарет МкАулигийн өөрийнхөө хаалганд хийсэн авто гооын ачаар вэльсчүүд хожил авч, 58 жилийн өмнөх амжилтаа давтсан.
Тэртээ 1958 онд Шведэд болсон дэлхийн аваргын тэмцээнд тэд мөн л шөвгийн 8-д үлдэж байлаа. Тэр цагаас хойш тэд том тэмцээнд тун одгүй байсаар ирсэн юм.
2 багийн тоглолт нэлээн уйтгартай болж өнгөрсөн. Вэльс одоо Унгар ба Бельгийн хожсонтой тоглоно. Энэ тоглолт шигээ тогловол тэдний эцсийн зогсоол ингээд дуусах болов уу. Маш бага хувилбартай, сонирхолгүй хөлбөмбөгийг тэд харуулсан.
Умард Ирландын хувьд жаахан харамсалтай байдлаар тэмцээнийг орхих болж байна. Тэд илүү их риск хийж тоглосон бол хожилд илүү ойрхон байсан болов уу. Хамгаалалтдаа хэт анхаарсан нь эцсийн дүндээ тэдэнд үр ашгаа өгсөнгүй.
Хэсгийн тоглолтод багаа авч гарч байсан тоглогч нь авто гоол хийж багаа хожигдолд аваачсан нь тун тоогүй. Гэхдээ тэд толгой өөд нутгийн зүг жолоогоо залж болно оо. Тэдний хувьд тэмцээнд оролцох нь л чухал байсан бол харин ч бүр амаргүй хэсгээс шалгараад гарчихсан нь л амжилт.
Ногоон цагаан хувцастай арми ингээд баяртай. Та нар үнэхээр энэ тэмцээнийг чимж байлаа. Will Grigg's on fire дуугаа 2018 онд Оросод үргэлжлүүлэн дуулаарай. Тэсэн ядан хүлээж байя.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих